Тест А
1. Дээл хийхэд биенээс хэдэн хэмжээ авах вэ?
а. 2 б.3 в.4 г. 5
2. Хүзүүний бүслүүрийн тэмдэглэгээ аль нь вэ?
а.ЦБ б.ХБ в.УД г.УХ
3. Оёдлын машиныг бүтээх санааг анх хэн гаргасан бэ?
а.Маркс б.Леонардо Да Винчи в.Колумб
4. Дээлний өргөн, цээжний болон хормойн өргөнийг гаргахад ашигладаг хэмжээ аль нь вэ?
а.ХБ б.ЦБ в.УД г.УХ
5. Хэзээ метрийн шинэ системд шилжсэн бэ?
а.1921, 3,1 б.1921,1,1 в.1933,3,1 г.1933,1,1
6. Хоер гарын алдалсан хэмжээний урт тухайн хүний өндөртэй тэнцдэг хуулийг ямар хууль гэдэг вэ?
А.хэмжүүрийн б.алтан огтлолын в.алтан хэмжүүрийн г.огтлолын
7. Эрхий хуруунаас дунд хуруу хүртэл сунгасан хэмжээг юу гэдэг вэ?
а.төө б.сөөм в.ямх г.хуруу
8. Хүүхдийн дээлний товчтой шилбэ хэдэн см байдаг вэ?
а.1 б.2 в.3 г.4
9. Ташуулдаж эсгэх, зөрүүлдэж эсгэх, ухаж эсгэх, голлож эсгэх г.м эдгээр эсгүүрийн аргууд юуг эсгэх эсгүүрийн арга вэ?
а.цамц б.дээл в.өмд г.юбка
10. Өнгөн гогцооны тэмдэглэгээ аль нь вэ?
а.+ б.o в.x г.xo
11. Ханцуйнд хэдэн см өргөнтэй эмжээр хийдэг вэ?
а.1 б.2 в.3 г.4
12. Энгэрийн хараанд хэдээс хэдэн см-н өргөнтэй эмжээр хэрэглэх вэ?
а.3-4 б.4-5 в.5-6 г.6-7
13. Дээлний захыг хэдийд нь залгаж оёдог вэ?
а.эхэнд нь б.эмжихээс өмнө в.сүүлд нь г.эмжсэний дараа
14. Энгэрт хэдэн см өргөнтэй эмжээр хийдэг вэ?
а.1 б.2 в.2,5 г.1,5
15. Хажлага нь хэдэн хуруу байдаг вэ?
а.1 б.2 в.3 г.4
16. Эмжээртэй хэсгүүдэд болон хормой хөвөө хэсгээр юу оёдог вэ?
а.цаваг б.жонхуу в.хажлага г.эн
17. Эрэгтэй хүний дээл болон хүрэм эсгэхэд тохиромжтой эсгэх арга юу вэ?
а.ташуулдаж эсгэх б.зөрүүлдэж эсгэх в.ухаж эсгэх г.голлож эсгэх
18. Ухаж эсгэх аргад хэдээс хэдэн см өргөн энтэй материал ордог вэ?
а.1,3-1,4 б.1,4-1,5 в.1,5-1,6 г.1,6-1,7
19. Материалын орцыг тооцохдоо эдлэлийн уртыг 2дахин авдаг эсгүүрийн арга аль нь вэ?
а.голлож эсгэх б.ухаж эсгэх в.зөрүүлдэж эсгэх г.ташуулдаж эсгэх
20. Шилбийг гараар оёхдоо өнгмйг хаашаа нь харуулж нугалж оёдог вэ?
а.гадагш б.дотогш в.эргүүлж г.хамаагүй
Тест Б
1. Энгийн нэхээ хэдэн утаснаас бүтдэг вэ?
а.1суурь 2хөндлөн б.2суурь 2хөндлөн в.2суурь 3хөндлөн г.3суурь 3хөндлөн
2. Цэвэр ноосон даавууг хэдэн градусын t-т индүүдэх вэ?
а.100-120 б.160-180 в.130-140 г.150-170
3. Дээл эсгэхэд хүзүү сээрний уулзвар цэгээс эхлэн нурууг дагуулан хэмждэг хэсэг аль вэ?
а.ХБ б.ЦБ в.УД г.УХ
4. Тохоост гогцоо аль нь вэ?
а.+ б.o в.x г.xo
5. Зөрүүлдэж эсгэх аргыг хэдэн см энтэй даавуугаар эсгэхэд тохиромжтой вэ?
а.40см-с дээш б.50см-с дээш в.65см-с дээш г.75см-с дээш
6. Оёдлын машин минутанд хэдэн удаа эргэдэг вэ?
а.1000 б.1200 в.1100 г.1300
7. Оёдлын машинд хэдэн номерын утас хэрэглэдэг вэ?
а.40-80 б.50-80 в.50-70 г.40-70
8. Хүүхдийн дээлний товчтой шилбэ хэдэн см байдаг вэ?
а.1 б.2 в.3 г.4
9. Хүүхдийн дээлний гогцоотой шилбэ хэдэн см байдаг вэ?
а.3-4 б.3,5-4 в.4-5 г.4,5-5
10. Эмжээрийг жигд цэвэрхэн харагдуулахын тулд юуг нааж өгдөг вэ?
а.хажлага б.наалт в.цаваг г.саван
11. Дээлийн хашиж хавдаг хэсгийг ол.
а.зах б.арын голын оёдол дагуу в.ташаа г.хормойны доод тал
12. Ташаанд хэдэн см өргөнтэй эмжээр хийдэг вэ?
а.1 б.2 в.3 г.4
13. Дээлийн эмжээр ямар байх ёстой вэ?
а.үндсэн утасны дагуу б.хөндлөн утасны дагуу зүссэн в.ташуу зүссэн байх ёстой г.тэгш зүссэн байх ёстой
14. Утасны түүхий эдийг юу гэж нэрлэдэг вэ?
а.зулмал б.утас в.ширхэглэл г.ноос
15. Хувцасны стиль гэж юу вэ?
а.хувцасны загвар загварчлал б. хувцасны шинж чанар в.хувцасны төрөл ангилал г. хувцасны хэв маяг
16. Оёдлын утас хэдэн давхар эрчтэй байдаг вэ?
а.дан эрчтэй б.эрчгүй в. давхар буюу гурамсан эрчтэй г.ямар ч байж болно
17. Даавууны 2 захад байрлах сунадаггүй нарийхан хэсгийг юу гэдэг вэ? а.эн б.утаслаг в.нэхмэл
18. Хос зүү, дэгээ зүү гэж ангилдаг нэхмэлийг юу гэдэг вэ?
а.нэхмэл б.гар сүлжмэл в.хивс
19. Анхны гогцоогоор долоовор хуруун дээрх утсаа гогцоондоо оруулах замаар сүлжихийг юу гэдэг вэ? а.давхарлах эгнээ б.хонин холбоо в. хээ гаргах г.зүү эргүүлэх
20. Хувцас хэзээ үүссэн бэ?
а.мөстлөгийн үед б. мөстлөгийн өмнөх үед в. мөстлөгийн дараа
сайн байна уу та надаа тест Б гийн 17 хэлээд өгөөч
ReplyDelete