Арьс ширний салбарт байгаль орчинтой хамааралтай маш олон асуудлууд байдаг. Арьс ширний салбарт маш олон төрлийн химийн бодис хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн олонх нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Жишээлбэл тэдгээр нь амьд организмд онцгой болон шууд нөлөө үзүүлж зарим химийн бодис нь ус цэвэрлэх ажиллагааг үр дүн муутай болгож төв цэвэрлэх үйлдвэрийн биологийн системүүдэд ч нөлөөлж болно.
Бохир усны боловсруулалт
Үйлдвэрлэлд маш их хэмжээний ус ашиглагддаг болохоор түүнийг
дагаад их хэмжээний хаягдал / бохир усыг бий болгодог. Хаягдал
бохир ус нь маш олон материалуудын холимгыг агуулж байдаг. Одоо байгаа материалууд, тэдгээрийн хэмжээ болон тухайн боловсруулалтын зохицуулалт зэргээс шалтгаалан өөр өөр төрлийн боловсруулах системүүд байдаг.
Шингэн уусмал нь ихэнхдээ тодорхой нэг цаг хугацааны туршид хуримтлагдаж холимог ба тэнцвэржсэн байдалтай байдаг ба эхлээд анхан шатан дахь зарим нэгэн гол орцнуудыг арилгаж цэвэрлэх зорилгоор ашиглагддаг . Боловсруулалтыг амар хялбар болгох үүднээс зарим нэг системүүд нь бохир усны урсац/ горхийг тусгаарлах ажилгаан дээр түшиглэдэг боловч энэ нь өөрөө ингэж хийх боломж , нөхцөл байдал дээр тулгуудладаг. Шүүн тунгаах, тундасжуулах аргууд хамгийн түгээмэл хэрэглэгддэг.
- Арьс боловсруулах үйлдвэрээс гарах хаягдлууд
- Боловсруулах үйлдвэрээс гарах хатуу хог хаягдлууд
1, 2-ийн сэдвийн дагуу схем байгаа шүү. Татаж аваад үзээрэй.
No comments:
Post a Comment