Friday, November 5, 2010

Хүний нөөцийн менежментийн бие даалт "Өнөөгийн бизнесийн байгууллага дахь сургалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал" эссе


Хүн гэдэг ойлголтыг байгууллагын хүрээнд хүний нөөц гэдэг утгаар харвал бусад нөөцүүдээс их өвөрмөц бөгөөд бусад нөөцүүдийг бодвол шавхагдах хугацаа урт, мөн тухайн хугацаандаа өөрөө өөрийгөө болон өөр олон арга замаар оюун ухаан, бие бялдраа хөгжүүлж байдаг. Энэ ч утгаараа бусад нөөцөөс онцлог бас давуу тал ихтэй юм.
Хүний нөөцийн менежер хэд хэдэн үе шаттай ажлыг явуулсаны үндсэн дээр сургалтыг зохион байгуулна. Үүнд:
·         Тухайн байгууллагадаа хүний нөөцийн төлөвлөлт хийх
·         Сул ажлын байранд ажлын шинжилгээг явуулж, үнэлэх
·         Дотоод болон гадаад эх үүсвэрээс бүрдүүлэлтийг үүсгэх
·         Тэдгээр бүрдүүлэлтүүдээс сонголт явуулах
·         Сонгогдсон ажил горьлогчийг чиглүүлэх сургалтанд хамруулах
·         Мэдлэг, ур чадвар, дадлагыг олгох зорилгоор сургалт явуулах зэрэг болно.
Сургалт гэдгийг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, зорилгодоо хүрэхэд нь дутагдаж буй мэдлэг, ур чадвар, дадлагыг олгох, эсвэл ажилтны гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж буй үйл ажиллагаа юм гэж тодорхойлжээ.
Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр түүнийг дагаад төрөл бүрийн ажлын байр шинээр бий болж үүнд тавигдах шаардлага ч өндөр болсон. Тухайн ажилтанд тэдгээр техник технологийг сурах, сургах шаардлага бий болж байгаа юм.
Сургалтыг буруу, дутуу явуулснаар байгууллагын зорилгын биелэх явц удаашрах, ажлын бүтээмж муутайгаас ашиг багасах зэрэг сөрөг нөлөө гардаг.
Амьдрал дээр сургалт нь их дутмаг явагддаг юм шиг санагдаж байна. Миний бодлоор байгууллага ажилтанд сургалт явуулахыг “зардал” гэж үздэг бөгөөд ажилтан шалгаруулж авахдаа “төгс төгөлдөр ажилчин” хайдаг. Урьд нь тухайн чиглэлээр ажиллаж байсан хүн бол илүү туршлагатай байх нь ойлгомжтой. Гэвч тухайн чиглэлээр ажиллаж байгаагүй хүнийг ажилд авлаа гэж бодоход түүнд туршлага байхгүй гэдгийг байгууллага мэддэг боловч түүнийг туршлагажуулах тал дээр дорвитой ажил хийдэггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр байгууллага өнөөдөр гэсэн ганцхан интервал л хэрэглэдэг гэсэн үг. Байгууллага маргааш, 1 жил, 10 жил, ирээдүй гэх интервалыг хэрэглэдэггүйгээс зөвхөн өнөөдрийн зардлыг бага байлгахыг хичээснээс ирээдүйд олох ашиг, тухайн байгууллагын амжилт буурдаг. Энэ нь ерөнхийдөө бүх байгууллагын нийтлэг алдаа хэдий ч ирээдүйгээ хардаг, алсын хараатай цөөн хэдэн байгууллага зах зээлд байсаар байна. Эдгээр байгууллагын амжилт нь юунд байна вэ гэхээр юуны өмнө зорилгоо зөв тодорхойлон түүнд хүрэх арга замаа нарийн боловсруулсан бөгөөд арга замаа хэрэгжүүлэх хүний нөөцийнхөө суурийг бат тавьж өгсөнд байгаа юм.

Бизнесийн байгууллагын сургалтанд тулгамдаж буй асуудал:
·         Сургалтыг зардал гэж тооцдог
·         Сургалтаа зөв зохион байгуулж чаддаггүй
·         Үр дүн багатай сургалт болдог
·         Сургалт явуулах орчин нөхцлөө бүрдүүлж чаддаггүй
·         Хүний нөөцийн менежерийн мэдлэг дутмаг
·         Хайнга зан
Тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд доорх арга хэмжээ, үйл ажиллагааг явуулах хэрэгтэй.
·         Байгууллагын зорилго зорилтоо зөв тодорхойлох
·         Байгууллагын хүний нөөцийн менежер өөрөө мэдлэг боловсролтой байх
·         Алсын хараатай байх
·         Чиглүүлэх сургалтыг байгууллага дээр явуулахаас гадна чиглүүлэх сургалт явуулдаг төвтэй болох /энэ нь байгууллага болон их дээд сургуулиудтай хамааралтай/
·         Сургалтын зорилгыг нарийн зөв тодорхойлж, үр дүнтэй байлгах талаас нь анхаарах
·         Сургалтыг үр дүнг хянах
Дүгнэлт
Сургалтыг явуулснаар тухайн байгууллагын амжилт, үйл ажиллагааны үр дүнд нөлөөлнө гэдгийг байгууллагын менежерүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс юуны өмнө шинээр орж байгаа ажилтнуудад чиглүүлэх сургалтыг заавал явуулж, тухайн ажилтанд ажлын ажилбарууд болон үүрэг даалгавар зааж өгөх нь чухал юм. Үүний дараа сургалтыг тодорхой давтамжтайгаар явуулж байх нь үр ашигтай.
Хэрэв менежер ажлын байранд зөв хүнээ авсан бол сургалт нь зардал огт биш юм.  Харин ч энэ нь амжилтанд хүрэх нэгэн үндэс болно.

No comments:

Post a Comment