Tuesday, November 23, 2010

Технологийн бие даалт 6 "Дэлхийн шилдэг 50 компани"


Text Box:
2009 оны 8-р сард “Форбс” сэтгүүлээс ашиг орлого, хувьцааных нь үнэ, нэр хүндээр нь харьцуулан дэлхийн 2009 оны шилдэг 2000 компанийг зарласан. Энэхүү 2000 шилдэг компаниудын тоонд дэлхийн 62 улсын компаниуд орсон. Эхний зуун шилдэг компанинд япон улсын 11 компани орсон байна. Эдгээр 2000 компаниудын дансанд нийтдээ 32 триллион ам доллар эргэлдэж байгаа ба нийт орлого 1,6 триллион ам доллар, нийт хөрөнгө 125 триллион ам доллар, зах зээлийн нийт үнэ нь 20 триллион ам доллараар хэмжигдэж байгаа юм.
Шилдэг 2000 компаний 82-т “Сони” корпораци техник хангамж, түүний дагалдах хэрэгслээр орсон байна. “Сони” корпорацийн борлуулалт 88,89$ /BIL/, ашиг 3,70$ /BIL/, хөрөнгө 124,12$ /BIL/, зах зээлийн үнэ 17,12$ /BIL/ байна.
Єнєєдєр “Сони корпораци дэлхийд аудио, видео, мэдээлэл холбооны технологийн зах зээлийг тэргvvлж байгаа бєгєєд нийт салбаруудад нь 173 мянган хvн ажиллаж байна.
“Сони” корпорацийн үүсэл
Масару Ибука, Акио Морита хэмээх инженер, физикч хоёр залуу, 1946 оны 5 сарын 7-нд “Сони”-г анх vvсгэн байгуулсан юм. “Сони” хэмээх аварга орчлийг байгуулж байхдаа Масару Ибика 38, Акио Морита 25 настай байжээ.

“Сони” тэр vед “Токио Цушин Когояа КК” нэртэй 500 долларын vндсэн хєрєнгєтэй ,цагаан будаа агшаагч, халаагуур, цахилгаан жижиг хэрэгсэл vйлдвэрлэж гараагаа эхэлж байлаа.
Компаний нэрний утга
Компанийхаа хуучин нэрийг дэлхийд илvv танигдах зорилгоор 1958 онд
“Сони” Корпораци гэж єєрчлєв. Бvх хэлэнд ижил дуудагдах “Сони” гэсэн хэллэгийг сонгосон бєгєєд энэ нь дуу аялгуу гэсэн утгатай латин vг юм.
“Сони” гэдэг нэр америкийн хэрэглэгчдийн дунд Женерал Электрик, КолаКола-тай дvйцэж нэр хvнд нь єсєж байлаа.
Японы алдарт "Сони" корпорацийг үндэслэгчдийн нэг Акио Морита нэгэн удаа өөрийн хамтрагч Ибүкад ханджээ. Тэр үед тус корпорацийн нэр "Токио цүүшин коогё кабушики кайша" гэсэн нэртэй байжээ. Гадаад оронтой худалдаа хийж, гаднын хүн компанийх нь нэрийг дуудахад үнэхээрийн ядаргаатай, маш их сунжруу байсан учраас хамтрагчдаа хандсан хэрэг байж л дээ.

Тэгээд л тэр хоёр товчхон мөртлөө сонсголонтой, дуудахад амархан нэр олохын тулд толь бичиг сөхөж гарсан байна. Латин хэлний "Sonus" буюу "дуу авиа" гэсэн үг тэдний нүдэнд хамгийн эхлээд өртсөн аж. Мэдээж хэрэг дуу авиатай холбоотой арилжаа эрхэлж байсан болохоор дээрх нэрийг ашиглаж болох юм гэж хэн хэнийх нь санаанд оржээ. Тухайн үедээ япон оронд "Sonny" буюу "хөөрхөн" гэсэн үг хэллэг ч ихэд түгэн дэлгэрч байсан аж. Түүнчлэн энэ үг радио техникийн үйлдвэрлэгчдийн хүсч байсан гэрэл гэгээ, өөдрөг байдлыг агуулж байна гэж үзсэн байна.

Ингээд л энэ үгийг тал бүрээс нь шинжиж гарч дээ. "Sonus" болон "Sonny" хоёрыг харьцуулах үед "Sonny" гэх том үсгээр эхэлсэн үг л санаанаас гарч өгөхгүй байж л дээ. Өөрөөр хэлбэл япон хүн латин дуудлагаар "Сонни" гэж унших бөгөөд "Сон" гэдэг нь японоор "гарз" гэсэн утгатай үг байв. Арилжааны салбарт үйл ажиллагаа явуулах корпорацид ийм үг тус болно гэж үү?

Бодон бодсоор "n" үсгийг нь хасаад "Sony" болговол яасан юм гэсэн шийдэлд хүрчээ. Бүгд дуу алдаж "Тохирох нэр мөн байна" гэцгээжээ. Ингээд л "Sony" хэмээх шошгийг радиондоо тавилаа. "Токио цүүшин коогё"-гийн үед "Т" үсгийг эсрэг гурван өнцөгт багтааж, үйлдвэрийн тэмдэг болгон хэрэглэж байснаа больж, дөрвөн өнцгийн дотор "S" үсгийг аянгын гялбаа мэт хэлбэрээр "Sony" гэж бичсэн тэмдэг тавьсан байна. Гэхдээ энэ нэрээ дэлхий дахинд алдаршуулах гэж багагүй хөрөнгө мөнгө зарцуулж байсан аж. "Токио цүүшин коогё" нэрээ "“Сони”" хувьцаат компани болгон өөрчилсөн нь компанийн гадаад болоод дотоод эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэр ч байтугай "“Сони” электрон техникийн хувьцаат компани" гэвэл яасан юм бэ гэсэн санал ч гарчээ.

Гэвч Акио Моритагийн "Одоохондоо электрон техникийн үйлдвэр эрхэлж буй ч алсдаа юу ч бүтээхийг хэн мэдлээ. Иймд "Sony" гэсэн нь дээр гэж хэлснээр корпорацийн нэрийг эцэслэн тогтоосон байна. Энэ үед японд компаниа америкийн "Sony" хэмээх учир нь үл мэдэгдэх компанид худалдчихаж гэсэн цуу яриа ч тарсан аж. Ханадагийн олон улсын нисэх онгоцны буудлын дэргэд "Sony" гэсэн сурталчилгааны том самбар тавьж, мөн оны эцэст Токиогийн Гинза гудамжнаа өөр нэгийг байрлуулах гэх мэтээр олны хүртээл болгож эхэлсэн гэнэ. 1958 оны нэгдүгээр сард албан ёсоор "Sony" ХК болж, мөн ондоо Токиогийн биржийн жагсаалтад орсон түүхтэй юм байна.

Шинэ нэрээ бусдад ашиглуулахгүй байх талын арга хэмжээ ч авч эхэлжээ. Ингэхийн тулд дэлхийн 170 оронд болон нутаг дэвсгэрийн янз бүрийн нэгжүүдэд албан ёсоор бүртгүүлсэн байна. "Sony" компанийн 35 жилийн ойгоор худалдааны тэмдгийг өөрчлөх асуудал сөхөгдөж, олон улсын хэмжээнд уралдаан зарласан байна. Нэрээ өөрчлөх нь сайн юманд хүргэхгүй гэсэн олон зуун хүсэлт, түүнээс ч олон эсэргүүцэл ирж байжээ. Энэ бүхний эцэст "Эвдрэхгүй бат бэх юманд засвар хийх шаардлагагүй" гэж үзээд нэрээ өөрчлөхгүй байхаар шийдсэн түүхтэй юм байна.

“Сони” корпорацийг үүсгэн байгуулагчид

”Сони” Корпорацийг vндэслэгч МАСАРУ ИБУКА
Тэрээр 1908 онд Япон улсын Никко хотод тєрсєн.
Васеда Их Сургуулийн инженерийн ухааны салбарыг 1933 онд тєгссєн.
Оюутнууд тvvнийг гоц сэтгэгч гэдэг байв.
“Токио хотын хvндэт иргэн”, “Японы эзэн хааны хvндэт медаль”,
“Шведын хааны одон”, “АНУ-ын Броvвн Их Сургуулийн хvндэт доктор” гэх зэрэг олон улсын хэмжээний 20 гаруй цол єргємжлєлтэй.
Масару Ибука
нэг хvv, хоёр охинтой (Охин Таеко нь оюун ухааны хомсдолтой)
Тэрээр хэд хэдэн ном бичсэн ба үүнд олон жил нєхєрлєсєн, найз Сошира Хонда санд зориулж дурсамжийн ном, хvvхдийн хvмvvжлийн сэдвээр ном бичсэн.
1997 оны 12 сарын 19
-нд токиод
“Сони” корпорацийг vндэслэгч Масару Ибука, зvрхний євчнєєр таалал тєгсєв.
Масару Ибука бол “Сони”
-гийн философийн гол зvрх нь байв.
Сони корпорацийн техникийн агуу тархи, түүнийг олон жилийн турш удирдсан энэ хүн Сони-ийн урьдах Токио Цушин Когё-д ажиллаж байхдаа л Парис хотод зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнгээс шагнал авч байв.
Орчин үеийн Японы аудио, видео техникийн үйлдвэрлэлийн ихэнх загвар, боловсруулалт, үйлдвэрлэлт нь Ибука-ийн нэртэй салшгүй холбоотой.
1950 онд анхны япон магнитофоныг бүтээсэн ба 1955 онд анхны транзистор хүлээн авагчийн үйлдвэрийг ажилд оруулсан /америкийн лицензээр/ нь японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд чухал түлхэц өгсөн байна. Хожим нь түүний оролцоотойгоор транзистор  авсаархан телевизор, "тринитрон" өнгөт телевизорууд видеокассетний магнитофон, "уоман" хэлбэрийн жижиг магнитофонууд зохион бүтээгдэж үйлдвэрлэгдэж эхэлсэн аж.
Аудио-видеотехникийн хөгжүүлж бий болгоход оруулсан түүний гарамгай хувь нэмрээр нь сэтгүүлчид түүнийг Аж үйлдвэрийн соёлын тэргүүн зүтгэлтнээр нэрлэсэн.

АКИО МОРИТА
Тэрээр 1921 онд Япон улсын Нагояа хотод тєрсєн. Осака Имперал Их Сургуульд суралцсан. Нэг охин хоёр хvvтэй.
Усан доогуур шумбах спортоор 50 настайдаа хичээллэж эхэлсэн.
Аавынх нь удам (14 vе) сакэ эсгэх, уламжилж ирсэн vйлдвэртэй байв. 1999 оны 12 сард Тайм сэтгvvл Акио Моритаг XX зууны “сод авьяаст бизнесмен” – ээр шалгаруулсан. 1,3 тэрбум долларын хєрєнгєєр Форбес сэтгvvлийн тэрбумтнуудын жагсаалтад 386–д байрлаж байна. Єєрийнхєє намтраар “Японд vйлдвэрлэв” хэмээх дурдатгал ном хэвлvvлэв (Made in Japan , E.P. Dutton, 1986). Үндэсний үзэлт улс тєрч Шитаро Ишихаратай хамтарч “ Японы vгvй гэж хэлж чадахуй” (1989) ном бичжээ. Майк Мэнсфиелд, АНУ- ын Япон дахь элчин сайд байсан тэрээр 1999 оны 10 сарын 3-нд токио хотод уушгины өвчнөөр нас баржээ.

Ибука голдуу корпорацийн дотоод ажил, шинэ техникийг зохион боловсруулах ажлыг хариуцаж, Морита корпорацийнхаа олон улсын байр суурийг бэхжүүлэх, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ шингээх, санхүүгийн үйл ажиллагааг нь эрхэлж байв.
Түүний санаачлагаар АНУ-ын Сан Диего хотод "Сони"-ийн үйлдвэрийг байгуулж, худалдааны "Сони трейдинг" хэмээх корпорацийг байгуулжээ.
Моритагийн хүч чармайлтаар "Сони"-ийн худалдааны марк олон улсын тавцанд асар их нэр хүнд олжээ.
Японы ажил хэргийнхний хүрээнд түүнийг Японы аж үйлдвэрийн гадаад хэргийн сайд хэмээн нэрлэдэг байв.
Акио Морита бол Японы тєлєє олон улсын хэмжээнд маш их зvйл хийсэн жинхэнэ тєрийн зvтгэлтэн байсан, тvvн сацуу бизнес ухаанд онцгой хvн байлаа.
“Сони”-гийн дурсамж
     “Нэгэн єдєр би сургуулиасаа иртэл, Ибука Морита хоёр гадаадын сэтгvvл харчихсан, чухал зvйлийн тухай бололтой, дуу нь єндєр ярилцаж байлаа.Энэ бол Америкийн “Фортун” сэтгvvлийн сvvлийн дугаар байв.
“-20-р зууны гайхамшигт ололт, хараач гэм, хагас дамжуулагч гэж надад зургийг нь vзvvлэн тайлбарласан. Ибука шинэ санаа олохдоо гойд хvн.Тэр л радиод шинэ зvйл хэрэглэх идеаг эхэлж сэтгэсэн. Ингээд л Морита америк рvv технологийн зєвшєєрєл авахаар явсан даа” гэж ноён Акио Моритогийн эхнэр Ёшико сан хожим тэдний тухай бурхан болоочдоо дурсан хvvрнэс
эн байна.
     Акио Морита 1953 онд Америк, Европ руу цахилгаан электроны нvргээн судлахаар ирэх vедээ Голландийн Филиппс Элэктроникс компанийг vзэж сонирхоод “Тэд vvнийг хийж чадсан юм,тэгэхлээр бид ч бас чадаж байж магадгvй” гэж Масару Ибукад бичиж байв.
     “Бидний vйлдвэрлэсэн бvтээгдхvvн хэрэглэгчдэд баяр баясгалан, цэнгэл хєєр бэлэглэхээр тийм л чанартай байх ёстой” гэж Масару Ибука сан хэлдэг байжээ.
“Сони” корпораци ба олон улсын харилцаа
     Сони корпораци нь 1994 оноос хойш Дэлхийн Аваргын сvлд дууны тал дээр дэлхийн хєлбємбєгийн холбоотой хамтран ажиллаж буй юм. Дэлхийн Хєлбємбєгийн Холбоо болон Сони корпорациуд ємнєд Африкт болж буй дэлхийн аварга шалгаруулах 

тэмцээний албан ёсны сvлд дуугаар Вака Вака-г /Waka Waka/ нэрлэлээ.. Энэхvv дууг Латин Америкийн алдарт дуучин Шакира, Ємнєд Африкийн Фрешлиграунд хамтлагтай хамтран дуулжээ. Вака Вака нь “Африкийн тєлєє” гэсэн утгатай.
     Цахим бараа vйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог «Сони» корпораци, Ємнєд Солонгосын тэргvvлэх корпорацуудын нэг «Самсунг» хамтын ажиллагааны тvvхэн гэрээ байгууллаа.
Тус гэрээгээр хоёр корпораци ямар нэг тєлбєр, тооцоогуйгээр бие биенийхээ патентыг хэрэглэж байхаар тохиролцлоо. Одоогоор Самсунг 11 мянга, Сони 13 мянган патент эзэмшиж байгаа аж. Японы шинжээч Казуяа Ямамото Дундын патенттай болсноор хоёр корпораци бараа бvтээгдэхvvний vнээ хямдруулах боломжтой болно.
Vvний vр дvнд зах зээл дэх бараа эргэлтээ тvргэтгэж чадах нь дамжиггvй. Ялангуяа
Сони” корпорацид энэ гэрээ тун єгєєжтэй тусна гэжээ.
Самсунг корпорацийн хэвлэлийн тєлєєлєгч хатагтай
Чо Сун
Патентаа vнэ тєлбєргvй хэрэглэх болсноор бид зах зээл дэх байр сууриа улам бэхжvvлнэ. Харилцан ашигтай энэ гэрээ интернэт технологи, хагас дамжуулагчийн патентуудыг зохицуулах мєнгє, цаг vрсэн ажлыг шийдлээ гэж Ройтер агентлагт єгсєн яриандаа єгvvлжээ.
2007 онд “Сони” корпораци дэлхийн хамгийн том бизнесийн нэгийг Ховард Стрингерийн гарт атгуулжээ. Мэдээж энэ эр “Сони”-гийн Америк дахь салбарыг удирддаг байсан ба түүний ажлаа явуулах арга барил, суртал нь хэн хүнээс этгээд, аливаа зүйлийг эсрэгээр нь хийдэг гэж ажиглагчид тодорхойлдог. Тэр уламжлалт аргуудаас татгалздаг.
Стрингэр Японд биш Их Британи, Уэлсэд төрсөн. Стрингерийн гэнэтийн айлч­лал Сонигийн   мандалтын түүх өнгөрсөн жилээс сонсогдож эхэлсэн юм. 66 настай энэ бадриун эр Oxford-д түүх сурж, 1965 онд Нью Йоркод цагаачлан ирж хэн болохоо сонгож, өөрийгөө олжээ. Тэр Америкийн төлөө Вьетнамд байлдаж буцаж Нью Йоркод ирж Colombia өргөн нэвтрүүлгийн системд баримтат киноны продюсерээс ерөнхийлөгч болтлоо дэвшжээ. Тэр 1985 онд Америкийн иргэншилтэй болж, харилцаа холбоо мэдээлэл сүл­жээний бизнесийг эрхэлж байгаад 1997 оноос Сонигийн америк дахь салбарын захирал болжээ. Тэр япон хэл сурч эхлээд удалгүй шантарчээ.
Тэр хаана хөрөнгө хаяж, туслах шаардлагатайг тун сайн мэддэг. Тэр энэ ажлаа эхлэхийнхээ өмнө Луис Герстнерийн “Хэн зааныг бүжиглүүлж чадахгүй гэж хэлэв” хэмээх номыг уншсан гэдэг. Харин одоо Сони 65 тэрбумыг электроникийн зах зээлээс дангаараа шахуу олж, түүнийг Сони”-гийн динозавр гэж нэрлэх болов. Герстерийн номноос Сонигийн ертөнцөд хэрхэн үр дүнтэй сайн тоглож болох тухай уншиж болно. “Хэрвээ би энэ номыг уншаагүй байсан бол энэ бүгдийг хийж чадахгүй нь тодорхой, номын зохиогчоос би одоо ч зөвлөгөө авдаг” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.
     1989 онд Сони 3,4 тэрбум доллароор “Колумбия Пикчэрс Энт.”-ийг Кока Кола компаниас худалдаж авсан. Япон, Холливvд руу халдаж эхэллээ гэж хэвлэлийнхэн шуугив.
Америкад , Японы эсрэг vзлийг дэвэргэчих вий гэж арлын япончууд болгоомжилж байлаа.Энэ vед Акио Морита “Хэрвээ та бvхэн , япон хvн vvнийг худалдаж авлаа гэж дургvйцэж байгаа бол зарахгvй байж ч бас болох шvv дээ” гэж байжээ.
Ашиг ба алдагдал
·         Сони, Холливvдэд нийт 16 тэрбум долларын хєрєнгє оруулалт хийв.
·         1994 онд Колумбия Пикчэрс болон Три Старт оруулсан хєрєнгєнєєсєє
3,2 тэрбум долларын алдагдал хvлээсэн.
·         Сони корпораци нь Vaio нотбук болон PlayStations тогломын борлуулалтын орлого өссөнөөс шалтгаалан ашигтай ажилласан болохоо улирлын тайландаа дурджээ. Компани нь өнгөрсөн жил 26,3 тэрбум иений алдагтай ажилласантай харьцуулахад 31 тэрбум иений ашигтай ажилласан байна
·         Хүчирхэг PlayStation 3-ын үнэ 400 доллар ч видео тоглоомын гаднах тоноглолын дизайн дээр удсанаас худалдаанд хоцорч гарч алдагдал хүлээж байлаа
·         Стригерийг ажлаа хүлээж авах үед компаний хувьцаа Токиод 43 доллар байсан ба Стрингерийг ажлаа авсанаас хойш буюу 2005 оноос 18 хувиар өссөн байна.
·         2004 онд цэвэр ашиг ердөө 1.2%-тай байжээ.


“Сони” нь азийн уламжлалт технологоос татгалзан, барууны хэв маягийг нэвтрvvлж єрнє дорныг холбосон аугаа хєдєлмєр, эдийн засгийн нvсэр сvлжээг бий болгосон юм.


Ашигласан материал
1.      www.fxmn.biz
http://www.fxmn.biz/index.php?option=com_content&view=article&id=47:world-biggest-companies&catid=35:uilyvdal&Itemid=55
2.      www.asuu.mn
3.      www.olloo.mn
4.      www.tsagtur.mn
5.      www.batkhuu.mn
6.      www.west.mn
7.      www.postnews.mn
http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=8202&page=3&PHPSESSID=f623b7743a405a24c8f16f512b1ea7b1

 Хүснэгт, зураг байгаа. Татаж аваад үзээрэй.
 

2 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete