Thursday, November 4, 2010

Бизнесийн харилцаа хичээлийн бие даалт "Биеийн хөдөлгөөний хэл"


Биеийн хөдөлгөөний хэл

Биеийн хэлээ хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд харилцааны үед ямар байдалтай байдгаа мэдэх шаардлагатай. Тиймээс ямар байдалтай сууж, зогсдог, гар хөлийн хөдөлгөөн зэргээ ажиглаад, энэ бүхнийгээ тэмдэглээрэй. Ингээд өөрийн онцлогийг мэдсэний дараа толины өмнө дадлага хийгээд үзэж болно. Уг дадлагын ачаар та бусдын өмнө ямар байдалтай байдгаа, өөрийн алдаа дутагдал, зохимжгүй үйлдэл, хөдөлгөөнөө мэдэх боломжтой.
Нүдээ аниад хэрхэн сууж, зогсвол илүү тохиромжтой гэдгээ төсөөлөөд үз. Дараа нь нүдээ нээгээд хэсэг амарсны дараа төсөөлсөн байдлаараа зогсож үзээд хэр оновчтой болохыг нь ажиглаарай.
·         Инээмсэглэл ямар ч хүнийг чимдэг.
·         Цэх суух нь өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог.
·         Алгуурхан хөдөлгөөн тогтвортой тайван байдлыг илэрхийлнэ.
Нүүр, биеийн хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлэх 18 арга:
1.      Элгээ эвхэх – Биеэ хамгаалагчид л элгээ эвхэж зогсодгийг та санаж байгаа байх. Үүнд хөл ч бас хамаатай. Хөлөө зөрүүлэн зогсоод олны өмнө илтгэл тавина гэдэг оновчтой үйлдэл биш. Энэ тохиолдолд таны яриа сонсогчдод үнэмшилгүй санагддаг.
2.      Харцаараа илэрхийлэх – Хэрэв цөөн хүнтэй харилцаж буй бол харцаа ашиглахад буруудахгүй. Гэхдээ цоо ширтэх хэрэггүй. Тасралтгүй ширтэх нь таатай сэтгэгдэл төрүүлэхээсээ илүү түгшүүртэй байдлыг бий болгодог. Харин харцаа буруулбал таныг найдваргүй хүн гэсэн ойлголт бий болох нь элбэг.
3.      Өөрийн хүрээг бий болго – Харилцааныхаа явцад, гар хөлөө чөлөөтэй хөдөлгөхөд боломжтой байхуйц талбайг эзэгнэх хэрэгтэй. Энэ нь танд эвтэйхэн байхаас гадна өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог.
4.      Мөрөө амраа – Хэрэв таны бие чилж эхэлбэл мөрөн дэх ачаалал тань их байна гэсэн үг. Тиймээс мөрөө хэсэг амраа. Сулхан мөрөө сэгсрээд, урагш хойш болгоод үзээрэй.
5.      Толгой дохих – Хааяа нэг толгой дохин яриаг нь анхааралтай сонсож буйгаа мэдэгдэх хэрэгтэй. Гэхдээ энэ үйлдлээ ойрхон давтах шаардлагагүй.
6.      Цэх суу – Бөгтийж суух ямар муухай харагддагийг та анзаарсан байлгүй. Гэхдээ бас удаан хугацааны турш биеэ цэхлэн сууна гэдэг амаргүй. Хааяа нэг амрах шаардлагатай.
7.      Ялимгүй хазайх – Хэрэв харилцагчийн тань яриа сонирхолтой байгааг мэдэгдэхийг хүсвэл ярьж буй хүн рүү ялимгүй хазайх нь зүйтэй. Харин өөрийн үзэл бодолдоо бат итгэлтэй байгаагаа мэдэгдэх гэж байгаа бол эргэж биеэ цэхлэхэд л хангалттай. Гэхдээ энэ үйлдэл тань хэтэрвэл их зантай, хүйтэн хөндий хүн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Харин харилцагч руугаа хэт хазайвал цөхрөнгөө барж байгаа мэт санагддаг.
8.      Инээмсэглэл ба инээд – Бүх асуудалд албархаг байдлаар хандах хэрэггүй. Хааяа ч гэсэн эерэг энерги өөрөөсөө цацруулж бай. Шог яриа, онигоо ярих үед инээх нь харилцагчдад тааламжтай санагдаж, таны тухай эерэг ойлголтыг бий болгодог. Эелдэг хүмүүстэй харилцахдаа хэн ч дуртай байх бөгөөд, таны яриаг анхааралтай сонсох болно. Харин өөрийн ярьсан наргиандаа өөрөө түрүүлж инээхийг сонсогчид тань таашаахгүйгээр үл барам таныг өрөвдөлтэй байдалд оруулдаг. Өөрийгөө танилцуулахдаа инээмсэглэж бай. Гэхдээ чин сэтгэлээсээ. Хуурамч байдал хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй.
9.      Нүүрэндээ хүрэх хэрэггүй – Энэ нь таныг бухимдуу байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн сонсогчдын анхаарлыг сарниулдаг.
10.  Тэргүүнээ дээш өргө - Толгой гудайлган, газар ширтэх хэрэггүй. Ийм байдал итгэл даахааргүй, доожоогүй харагдуулах болно. Толгойгоо дээш өргөж, хараа дээгүүр байх нь өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэг.
11.  Хэмнэлээ удаашруулах – Энэ зөвлөгөө маш олон зүйлд хэрэг болно. Алгуур алхах нь зөвхөн өөртөө итгэлтэй, тайван байдлыг илэрхийлээд зогсохгүй бусдаас хараат бус гэдгийг ч илэрхийлдэг. Танд хэн нэг нь хандвал ухасхийн хариу барих хэрэггүй. Ийм тохиолдолд ч бас алгуур тайван байдал зохино.
12.  Сэтгэл хөдлөлөө барих – Сэтгэл хөдлөх, үймрэхээс зайлсхий. Сандарсан үедээ ихэнх хүн хөлөө савж, хуруугаараа ширээ тогшдог. Энэ байдал сонсогчдын анхаарлыг сарниулж, идэвхгүй байдлыг бий болгодог. Таны сандарсан байдал орчин тойронд тань байгаа бүх хүмүүсийг тавгүйтүүлдэг. Тиймээс аль болох түргэн тайвшрахыг хичээх хэрэгтэй. Ярианыхаа хурдыг сааруулж, хөдөлгөөнөө ч бас удаашруул.
13.  Гарын хөдөлгөөн – Гар, нүүрний хувирлаар ярианы эрчийг нэмэх нь ашигтай ч сонсогчдын анхаарал сарниулахаас болгоомжил. Ярианыхаа явцад ямар нэг зүйл нүдэх нь харилцагчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс харилцаандаа гараа оролцуулахдаа өөрийгөө хянах хэрэгтэй.
14.  Багаар уух – Ярих үедээ өмнөх усаа уухаас аль болох татгалзах хэрэгтэй. Баримтаас үзвэл урдаа тавьсан зүйлээрээ оролдох нь бие хамгаалагч шиг харагдуулдаг гэнэ.
15.  Хүзүү ч бас цэх – Ихэнх хүн цэх сууснаар сайхан харагддаг. Гэхдээ хүзүүгээ ч бас мартаж болохгүй. Тогоруу шиг хүзүүгээ сунгах хэрэггүй. Цэх сайхан хүзүү төрхийг тань чимдэг гэдгийг мартаж болохгүй.
16.  Зай барих – Хүн бүрт өөрийн гэсэн орон зай байдаг. Түүнийг нь эвдэх гэсний хэрэггүй. Энэ байдал тань бүдүүлэг, соёлгүйгээ бусдад зарласантай л адил. Харилцагч тань таныг хэрхэн үнэлдгээс шалтгаалан хоорондын зайг барих хэрэгтэй.
17.  Толь – Харилцагчийнхаа үйлдлийг тоть шиг л давтах нь зарим тохиолдолд эерэг үр дүн авчирдаг. Харилцаж буй хоёр дотноссон үед санамсаргүй байдал үүсэх нь элбэг. Тиймээс санаатайгаар ийм байдал үүсгэх нь шинэхэн танилтайгаа илүү дотносоход дөхөм болно. Гэхдээ юм бүр хэмжээ хязгаартай тул хэтрүүлэх хэрэггүй. Эцэст нь та өөрийгөө эвгүй байдалд оруулж мэдэх шүү дээ.
18.  Эелдэг төрх – Эцэст нь эелдэг байдал. Эцсийнх ч гэсэн хамгийн чухал үзүүлэлт. Эелдэг, чөлөөтэй байдал тань үйл хөдлөлөөрөө санаагаа илэрхийлэхэд тань тус болно.
Эдгээр зөвлөгөөг мөрдөн өдөрт гурван удаа дадлага хийвэл дөрвөн долоо хоногийн дараа үр дүнгээ өгч эхэлнэ.
·         Та байнга гараа амандаа авдаг гэж бодъё. Энэ нь дур зоргоороо бурсан худал үгийг уураг тархи маань зөвшөөрөхгүй гэсэн дохиог та бусдад өгч байна.
·         Гараа хамартаа шүргэх. Таны ухамсарт таагүй сэтгэгдэл арилаагүй бол уураг тархи чинь ухамсаргүйгээр гартаа амаа таглах тушаал өгнө.Худал хуурмаг юм хамарт орших мэдрэлийн төгсгөлийг цочроож, харин хамрынхаа үзүүрийг маажих нь таагүй сэрлийг авч хаяхыг шаардаж буй юм
·         Зовхио оролдох. Зовхио үрэх нь нүдээрээ харж ойлгосноо нууж бусдын нүдний харцнаас уураг тархи нь хаалт хийж зальдах, эргэлзэх эсхүл худал хэлж зайлсхийхнйиг оролддог ба эдгээр нь худал хэлэхийн хэлбэр юм.
·         Чихээ оролдох. Энэ дохио зангаа сонсогч хүн сонсохгүй гэж илэрхий худлаа хэлж буй оролдлогыг хэлж байна.Эцэг эхийн хээ зэмлэлийг сонсохгүй гэж хүүхэд зангаараа гараараа чихээ чимхэж тагладаг хувилбарын нарийссан хэлбэр юм.
·         Хуруугаа амандаа хийх. Ер нь хүн гутарсан үедээ хуруугаа амандаа хйидэг байна. Энэ нь сэтгэл санааны урам хайрлахыг шаардаж байгаа юм.
·         Хэрэв хүн нүүрэндээ гараа авч байвал тухайн тэр хүний ухамсарт олиггүй бодол төржээ гэдэгийг баттай хэлж болох боловч чухам ямар бодол санааны шинж нь юм бэ гэвэл хэлэхэд хэцүү.
·         Хүзүүгээ маажих. Эргэлзэж байгаа болон итгэхгүй байгаа талаар хэлж байгаагаа ийнхүү илэрхийлдэг байна.
·         Хөлөө солбих. Энэ нь тааламжгүй харилцааны талаар хэлж байгаа бөгөөд хамгаалалтын байдлыг илтгэж байна. Хөлөө сошлбих ердийн, “цоож” гэсэн хоёр үндсэн хувилбар хэрэглэж болно. Хөлөө солбих ердийн хэлбэр бол нэг хөлөө нөгөө дээрээ голдуу баруун хөлөө зүүн хөл дээрээ тохсон буюу ачсан байдаг. Үүнийг цухалдах хэлбэр, хамгаалалтын байдал эсвэл биеэ барьсан илэрхийллээр ойлгож болно.Хэрэв хөлөө солбих нь элг:ээ тэврэхтэй хавсарч байгаа бол тэр хүн яриа хөөрөөнөөс илт зайлсхийхийг хүсэж байгаа юм. Тэр хүнээс шийдвэр гаргахыг хүсэх нь үнэхээр тэнэглэл. Хөлөө солбих “цоож” хэлбэр буюу америк төрх байдал. Хэрвээ ачсан хөлөө гараараа татаж цоож хийж байгаа бол ямарваа хэлэлцэж буй асуудалд өөрийнхөө тодорхой байр суурийг өөрчлөхгүй гэсэн хүмүүсийн шинж юм. Хөлөө солбих нь мөн л хамгаалалттай, биеэ байрьсан байдлыг илтгэдэг байна. Ялангуяа элэгээ тэврээд хөлөө солбисон бол таагүй харилцааг итлгэж байна.
·         Хэрэв ярилцагч нь санал нийлэхгүй байх эсвэл орчин тойрныхоо хүмүүстэй харьцахдаа өөрийнхөө санаа бодлыг гаргаж хэлж чадахгүй үедээ “цэмцэгнэх” хэмээн нэрлэгддэг дохио зангааг хэрэглэж байдаг ба энэ нь өөрийнхөө бодолдз хатуу зогсч байгааг гэрчилж байдаг. Хүн энэхүү жижигхэн хуурамч хөдөлгөөнийг орчин тойрныхоо хүнээс нүүр буруулж нүд аньж хйидэг. Үс хялгас түүх нь үл ойшоолтын хамгийн дэлгэрсэн дохиолол юм.
·         Хурууны өндгүүдийг нийлүүлэх буюу үүнийг Бердвистл “Ганжир” хэмээн нэрлэдэг. Энэ дохио зангаа өөртөө итгэлтэй давуу талаа мэдэрсэн хүний шинж чанарыг илэрхийлдэг. Гар нь босоо байрлалтай, гараа унжуулсан хоёр хувилбартай.
·         Босоо байрлалд ганжирласан гар нь өөрийнхөө санаа бодол, үзэл эсхүл яриа хэлэлцээрийг тэргүүлж байгаагаа илэрхийлэн хэлж байгаа юм.
·         Хурууны өндгүүдээ нйилүүлсэн гараа доош болгох нь ярилцагчийнхаа санаа бодлыг хүлээцтэй сонсож байгаа шинж юм.
·         Хурууны өндгүүдээ нийлүүлэх нь бүхэлдээ нааштай дохиолол мэдээлж байдаг, гэхдээ бас тааламжгүй өнгө аясыг ч илэрхийдэг. Энэ нь ганжирын хамт хөлөө ачих,нүүрний янз бүрийн хувирал илрэх, нүдээ тас аних гэх мэт таагүй дохио зангуудтай хэрэглэвэл тааламжгүй харилцааг бий болгодог байна.

No comments:

Post a Comment