Wednesday, December 29, 2010
Tuesday, December 28, 2010
Дурсамжинд үлдсэн дуу 5
Салхи - Дурсамж
Ногоолин хайрцагныхаа тагийг нээгээд
Нандин бүхнээ чамдаа би чинь үзүүлье
Нулимсан дуслын сувдан хэлхээ
Хайрын минь захидал
Нууцхан хайрын ариухан нь байж би
Алаг эрээн туузаа тайлаагүй охин
Арван хэдтэй чиний зураг надад бий
Улиран одох цагийн аясанд чинийхээ дүрийг
Өнгөт ногоолиндоо би хардаг
Эргээд уулзсан юм шиг
Энхрий чинийхээ царайг олж харлаа
Өнгөрсөн амьдралыг минь түүх
Өнгөт ногоолиндоо би хайртай
Зүрхэндээ чамайгаа би чинь мөрөөдөөд
Зул цэцгийн эмзэгхэн зөөлөн дэлбээтэй
Зүсрэн орох борооны дусал өглөөний шүүдэр
Зун цагийн улиралтай зүйрлүүллээ
Эргээд уулзсан юм шиг
Энхрий чинийхээ царайг олж харлаа
Өнгөрсөн амьдралыг минь түүх
Өнгөт ногоолиндоо би хайртай
Татах
Ногоолин хайрцагныхаа тагийг нээгээд
Нандин бүхнээ чамдаа би чинь үзүүлье
Нулимсан дуслын сувдан хэлхээ
Хайрын минь захидал
Нууцхан хайрын ариухан нь байж би
Алаг эрээн туузаа тайлаагүй охин
Арван хэдтэй чиний зураг надад бий
Улиран одох цагийн аясанд чинийхээ дүрийг
Өнгөт ногоолиндоо би хардаг
Эргээд уулзсан юм шиг
Энхрий чинийхээ царайг олж харлаа
Өнгөрсөн амьдралыг минь түүх
Өнгөт ногоолиндоо би хайртай
Зүрхэндээ чамайгаа би чинь мөрөөдөөд
Зул цэцгийн эмзэгхэн зөөлөн дэлбээтэй
Зүсрэн орох борооны дусал өглөөний шүүдэр
Зун цагийн улиралтай зүйрлүүллээ
Эргээд уулзсан юм шиг
Энхрий чинийхээ царайг олж харлаа
Өнгөрсөн амьдралыг минь түүх
Өнгөт ногоолиндоо би хайртай
Татах
Дурсамжинд үлдсэн дуу 4
Х томъёо - Бороо ба нулимс
Дөлгөөн нуурын хөвөөгөөр
Дүүлэн нисэх хос хун шиг
Дотны амраг чамайгаа мөрөөдөн
Хайрын дуугаа дуулж сууна уу дуулж сууна аа
Хайрт чамайгаа гомдоочихоод
Харанхуй шөнөөр хаяад явахдаа
Харанхуй байшингийн орцон дотор
Хашгирч байхыг чинь би сонсоогүй ээ би сонсоогүй ээ
Эмнэлгийн цагаан орон дээр
Гунигтайхан хэвтэж байхад чинь
Цээжинд чинь дүрсэн чинжаал хутгаар
Гараа сийлэн тангараг өргөсөн тангараг өргөсөн
Цустай цагаан цамцыг чинь бариад
Цувааны чинь араас алхахдаа
Хунгийн дуу цээжийг зүсээд
Хоёр нүднээс нулимс бүрхэнэ нулимс бүрхэнэ
Хайрт чинийхээ ариун булшин дээр
Хос хоёр сарнайг өргөчихөөд
Чамтайгаа байсан тэр л мөчүүдээ
Дурсаж явахаа би мартаагүй би мартаагүй
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Татах
Дөлгөөн нуурын хөвөөгөөр
Дүүлэн нисэх хос хун шиг
Дотны амраг чамайгаа мөрөөдөн
Хайрын дуугаа дуулж сууна уу дуулж сууна аа
Хайрт чамайгаа гомдоочихоод
Харанхуй шөнөөр хаяад явахдаа
Харанхуй байшингийн орцон дотор
Хашгирч байхыг чинь би сонсоогүй ээ би сонсоогүй ээ
Эмнэлгийн цагаан орон дээр
Гунигтайхан хэвтэж байхад чинь
Цээжинд чинь дүрсэн чинжаал хутгаар
Гараа сийлэн тангараг өргөсөн тангараг өргөсөн
Цустай цагаан цамцыг чинь бариад
Цувааны чинь араас алхахдаа
Хунгийн дуу цээжийг зүсээд
Хоёр нүднээс нулимс бүрхэнэ нулимс бүрхэнэ
Хайрт чинийхээ ариун булшин дээр
Хос хоёр сарнайг өргөчихөөд
Чамтайгаа байсан тэр л мөчүүдээ
Дурсаж явахаа би мартаагүй би мартаагүй
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Татах
Дурсамжинд үлдсэн дуу 3
Чука - Дэргэд минь байж
Уучил намайг чиний сэтгэл
Навч нь биш цэцэг нь байж дээ чи минь
Алаглах цэцэгсийн хүрээлэн дунд
Амраг минь чи байсныг мэдсэнгүй
Халуухан байж дээ чиний сэтгэл
Хавар нь биш намар нь байж дээ чи минь
Хайрын цэцгэсийн хүрээлэн дунд
Хайрт минь чи байсныг мэдсэнгүй
Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь, хайр минь, чи минь намайг уучил
Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажуд минь байж хайр минь
Энэ олон жилүүдэд чамайгаа би таньсангүй
Уучил намайг чиний сэтгэл
Урсгал нь биш ундарга нь байж дээ чи минь
Өнгийн цэцэгийн хүрээлэн дундаас
Өчнөөн жил чамайгаа би таньсангүй
Татах
Уучил намайг чиний сэтгэл
Навч нь биш цэцэг нь байж дээ чи минь
Алаглах цэцэгсийн хүрээлэн дунд
Амраг минь чи байсныг мэдсэнгүй
Халуухан байж дээ чиний сэтгэл
Хавар нь биш намар нь байж дээ чи минь
Хайрын цэцгэсийн хүрээлэн дунд
Хайрт минь чи байсныг мэдсэнгүй
Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь, хайр минь, чи минь намайг уучил
Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажуд минь байж хайр минь
Энэ олон жилүүдэд чамайгаа би таньсангүй
Уучил намайг чиний сэтгэл
Урсгал нь биш ундарга нь байж дээ чи минь
Өнгийн цэцэгийн хүрээлэн дундаас
Өчнөөн жил чамайгаа би таньсангүй
Татах
Дурсамжинд үлдсэн дуу 2
Хаянаа, Оюунтүлхүүр - Зүүдний учрал
Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины сэвшээ үсээр чинь наадаад
Шоочхон нүдээрээ чи минь
Намайг ичээн инээмсэглээд
”Хайртай шүү“ гээд уруул дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ
Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм
Дурлалын оч орчлонг дүүргээд
Дууны уянга сэтгэлийг минь хөглөөд
Дөлгөөн харцаараа чи минь
Намайг ширтэн уяраагаад
”Дурласан шүү” гээд нүдэн дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ
Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм
Тэргэл саран ододтойгоо хамт
Миний мэндийг чамд минь дамжуулах шиг
Чинийхээ инээмсэглэсэн дүрийг
Сэтгэлдээ би харж
Чамтайгаа учрах өдрийг
Тэсэн ядан хүлээх юм.
Татах
Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины сэвшээ үсээр чинь наадаад
Шоочхон нүдээрээ чи минь
Намайг ичээн инээмсэглээд
”Хайртай шүү“ гээд уруул дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ
Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм
Дурлалын оч орчлонг дүүргээд
Дууны уянга сэтгэлийг минь хөглөөд
Дөлгөөн харцаараа чи минь
Намайг ширтэн уяраагаад
”Дурласан шүү” гээд нүдэн дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ
Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм
Тэргэл саран ододтойгоо хамт
Миний мэндийг чамд минь дамжуулах шиг
Чинийхээ инээмсэглэсэн дүрийг
Сэтгэлдээ би харж
Чамтайгаа учрах өдрийг
Тэсэн ядан хүлээх юм.
Татах
Дурсамжинд үлдсэн дуу 1
Boomtown - Охин чамтай
Охин минь чамайг дуулъя
Өнгөт орчлонд чамайг хараад
Өөрийн болгох санаа төрөхөд
Өөдөөс харах чиний царай
Өөрөө надад хайртай гэх шиг
Дахилт:
Охин чамтай өнгөрүүлсэн энэ мөчид
Огторгуй ертөнцөд магтан дуулъя
Охин чамайг хайрласан энэ мөчид
Оргилуун оргилуун хүсэлдээ дурсан дуулъя
Саруул талын цэцэг ...
Сайхан чамайг үзэсгэлэн нөмөрчээ
Сэтгэл уяраам чиний харц
Сэвгүй хайраа надад өгсөн гэх шиг
Дахилт:
Охин чамтай өнгөрүүлсэн энэ мөчид
Огторгуй ертөнцөд магтан дуулъя
Охин чамайг хайрласан энэ мөчид
Оргилуун оргилуун хүсэлдээ дурсан дуулъя
Өнгөт орчлонд чамайг хараад
Өөрийн болгох санаа төрөхөд
Өөдөөс харах чиний царай
Өөрөө надад хайртай гэх шиг
Татах
Охин минь чамайг дуулъя
Өнгөт орчлонд чамайг хараад
Өөрийн болгох санаа төрөхөд
Өөдөөс харах чиний царай
Өөрөө надад хайртай гэх шиг
Дахилт:
Охин чамтай өнгөрүүлсэн энэ мөчид
Огторгуй ертөнцөд магтан дуулъя
Охин чамайг хайрласан энэ мөчид
Оргилуун оргилуун хүсэлдээ дурсан дуулъя
Саруул талын цэцэг ...
Сайхан чамайг үзэсгэлэн нөмөрчээ
Сэтгэл уяраам чиний харц
Сэвгүй хайраа надад өгсөн гэх шиг
Дахилт:
Охин чамтай өнгөрүүлсэн энэ мөчид
Огторгуй ертөнцөд магтан дуулъя
Охин чамайг хайрласан энэ мөчид
Оргилуун оргилуун хүсэлдээ дурсан дуулъя
Өнгөт орчлонд чамайг хараад
Өөрийн болгох санаа төрөхөд
Өөдөөс харах чиний царай
Өөрөө надад хайртай гэх шиг
Татах
Tuesday, December 21, 2010
"Санхүүгийн менежмент" хичээл "Үнэт цаас худалдан авах үйл явц"
Технологийн менежмент Бие даалт 5
Маня Склодовска 1867 онд Польшийн нийслэл Варшав хотод төржээ. Арван настайд нь ээж нь нас барж амьдралын анхны бэрхшээлтэй учирсан байна. Тийм боловч лицейгийн тэргүүн сурагч болж, алтан медальтай төгсчээ. Түүний өмнө тэдний гэр бүлээс 2 ч хүн энэ шагналыг авсан байлаа. Дээд боловсрол олох эрх авсан тэрээр аавынхаа нутаг руу буцсан бөгөөд тэр үед Польшид эмэгтэй хүн их сургуульд сурах эрхгүй байжээ. Тиймээс ч шууд их сургуульд орж чадсангүй.
Маня Польшид байх хугацаандаа баян, нэр хүндтэй айлд зарагдаж дорд үзэгдээгүй бол эрдэмтэн болж ради хэмээх бодисыг олж нээж чадахгүй байлаа. Түүний түүх гэвэл:
Маня 19 настайдаа Польшийн нэгэн баян айлын 10 настай охидыг харж, хичээлд нь тусалдаг байлаа. Тэр айлын коллежид сурдаг том хөвгүүд нь зуныхаа амралтаар гэртээ иржээ. Гэрийн шинэ үйлчлэгчийн сайхан зан ааш, шүлэг найргийн мэдрэмж, мэдлэгийг хүү нь бишрэн түүнтэй гэрлэхээр санаа шулууджээ. Хүүгийнхээ шийдвэрийг сонсоод ээж нь ухаан балартан унаж, аав нь уурлан зандачсан байна. Миний хүү яаж удам угсаагүй хүнтэй гэрлэх вэ? Айлын гэрт үйлчилдэг, нийгэмд эзлэх байр суурьгүй охинтой гэрлэх нь боломжгүй зүйл шүү дээ гэсэнд Маня гайхан цочирдлоо. Тэгээд гэрлэх бодлоо орхин, үргэлжлүүлэн суралцаж, шинжлэх ухааны төлөө зүтгэхээр шийджээ. Варшавт эргэж очоод их сургуульд орохоор ахин оролдож эхэллээ. Франц хэл мэддэг, мөн Францын Сорбоны их сургууль нь эмэгтэйчүүдэд боловсрол олгохыг дэмждэг сургуулиудын нэг гэж мэддэг тул Парисыг зорьсон байна.
23 настайдаа буюу 1891 онд Сорбоны их сургуульд элсэн орсноор хүссэндээ хүрсэн бөгөөд “Маня” нэрээ франц дуудлагын дагуу “Мари” болгон өөрчилжээ. Нэлээн бүрэг, нөгөө талаас бүх л зүйлээ сурч боловсроход зориулсан тул найз нөхөд байсангүй. Найз нөхөдтэй болох цаг зав ч байсангүй. Хичээл хийгээгүй цагаа хоосон өнгөрүүлсэнд тооцдог байжээ.
Их сургуульд суралцах хугацаандаа хүүхдэд хичээл зааж мөн Польшид математикийн багш хийдэг аавынхаа хааяа явуулдаг мөнгөөр амьдардаг байсан бөгөөд өрөөнд нь гал түлэх ганц чучил ч байсангүй.
Өвлийн урт шөнө гал түлэлгүйгээр даарч бээрсэн гараараа математикийн бодлого бодохоор оролдон суудаг байжээ. Ирээдүйн эрдэмтэн болох энэ эмэгтэй орой унтахынхаа өмнө чемоданаасаа алчуур, ор дэрний даавуу, хуучин хувцас гээд байгаа бүхнээ давхарлан нөмөрдөг байсан ч чичирч дагжсаар унтдаг байлаа. Ядуу хоосон байдал нь Маригийн хүслийг мохоогоогүй бөгөөд харин ч улам их бадраажээ.
Ажилдаа улайран, мэдлэг олж авахыг үнэхээр хүсдэг байсан тул өлөн байгаагаа ч тоодоггүй байлаа. Түүний дотор бадран асч байсан тэр гал хэзээ ч бөхсөнгүй. Маш бага хооллодог байсан бөгөөд үнэтэй цагаа дэмий өнгөрөөхгүйн тулд хоол хийлгүй, өдрийг талх цөцгий, цай төдийхнөөр өнгөрүүлдэг байжээ. Тэр үедээ үнэхээр ядуу байсан тул нэлээн олон удаа ухаан алдаж унасан гэдэг. Нэг удаа ангидаа ухаан балартаад сэргэхдээ эмчид зөвхөн жимс, улаан манжингаар хооллодог тухайгаа хэлсэн гэнэ.
Хэдийгээр хүнд нөхцөл байдлын дунд оюутан үеэ өнгөрүүлж байсан ч Сорбоны их сургуулийн физикийн ангийн тэргүүн сурагч болж 1893 онд төгсчээ. Эдийн засгийн бололцоогүйгээс хамгийн дуртай математикаа ч орхихоос аргагүй болох үед нэг найз нь тусалсны ачаар дахин эхэлжээ. Олон жилийн дараа анх удаа ажлынхаа хөлсийг авчихаад өөр нэг ядуу оюутанд тус болог гэсэндээ өмнө авсан тэтгэлэгээ буцааж төлжээ.
Хорин долоон настай Мари ажиллаж байсан лабораторынхоо хамтрагч, цахилгаан ба соронзон орны талаарх судалгаагаараа олны анхаарлыг татаж байсан залуу Пьер Кюритэй танилцан нэг жилийн дараа гэрлэжээ. Эхэндээ хамтарч ажиллан, судалгаа хийдэг байлаа. Тэдний энэхүү аз жаргалтай байдал нь физикт олон зүйлийг нээн гаргах сайхан хамтын ажиллагаа байв. Амьдралд нь өчүүхэн төдий ч үл ойлголцол байсангүй.
Тэдний амьдарч байсан үед шинжлэх ухааны нээлтүүд ар араасаа цувран гарч байлаа. Германд Рентген “х- туяа”- г нээж, Францад алдартай физикч Бекүрел туршилтаараа ураны малтмалын дотор уранаас гадна өөр нэг элемент байгааг үзжээ. Тэрээр энэ таамаглалаа хүндэлж явдаг хүн болох Мари Кюрид хэлсэн байна. Энэ нь эхнэр нөхөр Кюригийн анхаарлыг ихэд татаж тэд сайтар туршиж үзсэний дүнд энэхүү элемент нь мэдэгдэж байгаа элемент биш, цоо шинэ нэг элемент болохыг тогтоож өөрсдийн судалгаагаа орхин шууд энэ ажлын судалгаанд оржээ.
Ураны ашигт малтмал нь үнэтэй байсан бөгөөд тухайн үед зөвхөн Австрид олдворлодог байлаа. Кюри нар санхүүгийн бололцоо сайн биш байсан тул ураны малтмал биш, зөвхөн ураныг нь авсан хүдрийн үлдэгдлийг шинжилж үзжээ. Австрийн засгийн газар хүссэн зүйлээ тээврийн хөлсийг нь төлөөд авахыг зөвшөөрчээ. Тэд хэдэн тонн ураны хүдрийн үлдэгдлийг лаборатори гэж нэрлэдэг, нэг муу модон амбаартаа авчирчээ. Түүний дараа шинжлэх ухааны түүхэнд хамгийн их зүдэргээтэй, тэвчээр барсан шинжилгээ судалгааны ажлаа эхэлжээ.
Тэгэхдээ хүдрийн үлдэгдлийг том тогоонуудад хийн, ялгахаас ажлаа эхэлсэн байна. Хайлшаа үргэлж хутган шүүж байв. Хайлуулах, хатаах ажиллагаа олон сарын турш үргэлжилжээ. Ядарч туйлдсан Мари өвөл нь хатгаа тусч орноосоо өндийж чадахгүй болсон тул Пьер 3 сарын турш ганцаар ажилласан байна.
Радигийн туршилт үнэхээр аюултай байлаа. Уярч хайлсан бодис хортой, хурц үнэртэй хий ялгаруулж байсан нь Мари Кюригийн нүдний харааг болон элэг уушгийг нь муутгажээ. Туяаны цацрагийн чанар өндөр ради элементийг гарган авсан байна. Энэ туршилт нь үнэхээр аюултай байсан бөгөөд нэг удаа Пьер Кюри гараа түлээд халбагаа ч барьж чадахгүй болсон байлаа.
Хоёр жилийн турш ялгах хайлуулах ажил хийсний үр дүнд Мари эх орныхоо нэрээр нэрлэсэн “Поли” нэртэй шинэ бодис гарган авснаа зарлажээ. Үүгээр бүх юм дууссангүй. Учир нь полиг гарган авсан хайлшны дотор түүнээс илүү идэвхтэй өөр бодис байгааг нээсэн байна. Тэгээд үүнээсээ цэвэршүүлж, хайлуулан, туршилт хийсээр нэг дециграммын жинтэй, өөрөөр хэлбэл будааны хагастай тэнцэх өчүүхэн хэмжээтэй радиг гарган авчээ. Энэ бяцхан зүйлийг гаргаж авахын тулд 8 тонн малтмалыг хайлуулан цэвэршүүлсэн байна.
Ради бол үнэхээр зарцуулсан хүч хөдөлмөр, цаг хугацаандаа тохирсон гайхалтай сонин элемент байлаа. Энэ туяаг орчин үед хорт хавдар, зарим нь арьс өнгөний өвчнийг эмчлэхэд ашиглаж байгаа билээ.
1902 онд Мари нөхрийнхөө хамтаар нэг бол баян гэр бүл болох, эсвэл эрдэмтэн хүний нэр төрөө хадгалж үлдэх ёстой 2 замаас аль нэгийг нь сонгох болжээ. Хэрвээ тэд хүссэн бол энэ бодисоо үйлдвэрт худалдан, атом бүрээс нь ашиг олж болох байлаа. Гэвч хатагтай Кюри нээлт хийснийхээ төлөө нэг төгрөг ч авахыг хүсээгүй бөгөөд “Ийм зүйл хийх нь эрдэмтэн хүний зарчимд харш зүйл юм. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох зүйлээс ашиг олж, баян чинээлэг болохыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.
Ингээд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлт саналыг хүлээн аваагүй Кюри нар болон Бекүрел нарт 1903 онд Нобелийн шагнал гардуулсан байна. Олон жил үргэлжилсэн судалгаа нь үр дүнгээ өгч, хоёр хүүхдийнхээ хамт чинээлэг аз жаргалтай амьдрах болжээ. Гэвч харамсалтай зүйл болж 1906 онд алдартай эрдэмтэн Пьер гудамж хөндлөн гарах үедээ морин тэргэнд дайруулж амь насаа алджээ. Эр нөхрийнх нь үхэл хатагтай Кюрид хүндээр туссан ч, лабораторидоо ажилдаа эргэн орсноор тайвширлыг олжээ. Нөхөртөө өгсөн амлалтын дагуу гэр бүл, шинжлэх ухааны ачааг ганцаар үүрчээ.
Нөхцөл байдал хүнд байсан ч Францын засгийн газар Мари Кюрид нөхрийнхөө оронд багшлах эрхийг өгсөн байна. Тэрээр анхныхаа хичээлийг 1906 оны 11- р сарын 5- нд зөвхөн оюутнуудад бус, мөн эрдэмтэд болон Сорбоны их сургуулийн анхны эмэгтэй физикчийг харахаар ирсэн олонд заажээ. Хичээлээ Пьер Кюригийн сүүлчийн үгсээр эхэлсэн гэдэг.
1908 онд профессор цол хүртэн тухайн үед дэлхийн аль ч их сургуулийн хөтөлбөрт ороогүй цацраг идэвхт бодисын тухай лекц унших болжээ. Багшлахын хажуугаар туршилтаа үргэлжлүүлж байсан тэрээр радиг дангаар нь гаргаж авчээ. Хэдийгээр Сорбоны их сургууль түүнийг физикийн профессор гэж хүлээн зөвшөөрсөн ч, Францын шинжлэх ухааны академи 1911 онд түүнд Нобелийн химийн шагнал гардуулах болсныг мэдэгдсэний дараа эмэгтэй хүн учир түүнийг академийн гишүүнээс хасчээ. 1911 онд хоёр дох Нобелийн шагналаа гардан авч, 1913 онд Сорбоны их сургууль түүнд зориулан Цацраг идэвхт бодисын институт байгуулжээ.
1921 онд Америкийн эмэгтэйчүүд түүнд талархлаа илэрхийлэхийн тулд бага хэмжээний тэтгэлэг тэтгэмж өгөх болсон байна. Харин хатагтай Кюри энэ мөнгөө хайрт Польш орныхоо нэгэн эмнэлэгт зориулан хэсэгхэн ради олоход зориулжээ.
1934 онд Францын Альпийн нэгэн сувилалын газар сүрьеэ гэсэн оношоор хэвтүүлэхэд, олон жилийн турш ради цацраг идэвхт бодисын нөлөөнд байсан бүх дотор эрхтэн нь устсан байсныг тогтоожээ. Тэгээд үүнээс болж бий болсон цусны хорт хавдраар 1934 оны 7- р сарын 4- нд нас баржээ. Нас барсных нь дараа эмгэнэл зарласан байна. Ноён, хатагтай Кюри нар энэ туршилтыг хийхдээ зөвхөн шинжлэх ухааны хөгжилд зориулж байсан тул “Honneur” шагналыг хүлээн аваагүй билээ. Шинээр нээсэн бодисоороо олз ашиг олох, зохиогчийн эрхээ баталгаажуулах зэргийг огт хүсээгүй юм. Нэрт физикч Альберт Эйнштейн хожим нь “алдар нэрэнд согтоогүй цорын ганц нэрт хүн” гэж тодорхойлсон Мари Кюри шинжлэх ухааны ололтыг хэзээ ч олз ашиг харан хийж болохгүй гэсэн үзлээ амьдралынхаа туршид баримталсан билээ.
"Технологийн менежмент" хичээл "Шинэ технологиуд"
Агуулга
Татах
- Бүтэн биеийн дэр
- Хялбар суух хэрэгсэл
- Үгээр хийдэг ээмэг
- Давсан чийдэн
Татах
"Улс төр судлалын үндэс" хичээл "Боолчлогдох зам" эссе
“Боолчлогдох зам” эссе
Улс орны нийгэмд тухайн улсын нийгмийг бүхлээр нь өөрчлөх ямар нэгэн үзэл суртал нэвтрэн орох үед маш олон үймээн самуун, үл ойлголцол, төөрөгдөл болдог нь жам. Тэрхүү нийгмийг өөрчлөх үзэл суртлын эзэд нийтийн эрх ашгийн төлөө бус харин нэгээхэн хэсгийн эрх ашгийн төлөө ард түмнийг мунхруулж байдаг. Нүүрэн дээрээ тэдгээр олон үзэл санаатнууд ард түмэнд өөрсдийн үзэл санааны байж болох бүх л сайн сайхан зүйл, боломж хамгийн гол нь болох эрх, эрх чөлөөг амлахад ард түмэн чихрэнд хууртсан жаахан хүүхэд шиг л тэднийг дагаж, тэдний үзэл санаанд итгэдэг. Ингээд л бид өөрсдийн сонголтын дагуу боолчлогдох замын эхэнд нэгэн мэргэн хүний хэлснээр “Салхи хаанаас салхилж байгааг харахын оронд утаа хаашаа хийсч байгааг харах нь элбэг” гэдэг болдог байна.
Миний бодлоор хүн төрөлхтөний түүхэнд төгс нийгэм гэж байгаагүй. Учир нь хүн өөрөө төгс биш юм. Хүн төрөлхтөнд төгс нийгэмтэй хамгийн ойртох нийгмийг байгуулсан ч ямар нэгэн алдаа, цоорхой хаа нэгтээ байнга гарч байдаг. Энэ нь хүний хувьсамтгай шинжтэй холбоотой. Аливаа зүйл тодорхой хугацааны амьдралын мөчлөгтэй. Тухайн амьдралд нэвтрэх үе байхад мөхөх үе байдаг. Нэгэн хэвийн зүйлтэй удаан хугацаагаар дасан зохицох хүмүүс байхад, түүнээс залхсан, өөр шинэ зүйлийг эрэлхийлсэн хүмүүс байдаг учир нийгмийн амьдралын хэв маяг нэгээс нөгөөд шилжиж байдаг.
Амьдралын бүхий л зүйл эерэг сөрөг талтай байдаг. Түүхийн хуудаснаас харахад улс орнууд нийгмийн засаглалын олон хэлбэрийг дайран өнгөрсөн. Тэдгээр нийгмийн засаглалд ард түмнийг мөлжин дарлаж, захирч байсан засаглал байсан ч нөгөө талаар улс орныг хөгжүүлэх сайн тал ч байсан байдаг. Үүнд төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийг хэлж болно. Энэ үед улс төрийн удирдлага бүх л зүйлийг төлөвлөж, бүх л зүйлийг механизмд оруулж байсан. Хэдийгээр төлөвлөх нь зорилгодоо хүрэх хамгийн сайн зам боловч улс орны ард түмнийг бүгдийг нэг зэрэг, нэг аргаар удирдан төлөвлөнө гэдэг бүтэшгүй хэрэг. Магадгүй энэ үед тэгш эрх зарим талаараа бүрэн хэрэгжиж байсан байж болох юм. Төлөвлөгөө нормын дагуу ажлаа гүйцэтгэнэ, хэн түүнээ биелүүлнэ тэр авах ёстой зүйлээ авна гэх мэт.
Маш олон судлаачид, эрдэмтэд демократ нийгмийг хамгийн төгс нийгэм гэж үзэж байгаа ч өнөөдөр дэлхийн хаана ч демократ нийгэмтэй улс орон байхгүй байна. У.Черчилл “Демократ бол одоогоор хүн төрөлхтөнд байгаа засаглалын хэлбэрүүдээс арай дөнгүүр нь л юм. Тиймээс бас л дутагдалтай л систем” гэж хэлжээ. Үүнээс үзэхэд бүх л зүйл, хамгийн төгс гэж үзэж байгаа зүйл ч гэсэн ямар нэг хэмжээгээр дутагдалтай байдаг юм шиг санагдана.
Нийгэмд ард түмний хамгийн их хүсэж хүлээдэг зүйл бол тэгш эрх, эрх чөлөө хоёр юм. Энэ хоёр үнэт зүйл нь ардчилсан нийгмийн тулгуур багана болдог. Гэтэл ардчиллын үед биш авторитар засаглалын үед соёлын болон оюун санааны эрх чөлөө цэцэглэн мандаж байжээ. Үүний учрыг би хүмүүс ямар нэгэн эсэргүүцэлтэй учирч байж, өөрийн үзэл бодлоо хадгалан үлдэж, тухайн эсэргүүцлийг даван туулж, халж чаддаг гэж бодож байна. Эсэргүүцэл нь хүнийг илүү хүчтэй болгож өгч, урам зориг нэмдэг байхад сул задгай тэгш эрх, эрх чөлөө нь хүнийг ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болгодог байх. Ямар нэгэн юм хийлээ ч тэр нь нийтийн талархлыг хүлээсэн зүйл биш байх нь элбэг.
Тэгш эрх, эрх чөлөө гэдгийг зөв утгаар нь хэрэгжүүлэхгүй бол энэ нь эсрэгээрээ маш их хортой. Тэгш эрх гэдэгт хүн болгон тэгш эрхтэй гэхээр А хүн эзэмшсэн зүйлийнхээ дагуу хийж байгаа зүйлийг Б хүн хийх эрхтэй ч тодорхой мэдлэг, туршлага, дадлагын үндсэн дээр хийхгүй бол Б хүний хийсэн зүйл бусдад хохирол учруулах юм бол энэ нь тэгш эрх биш юм. Харин эрх чөлөө гэдэгт дуртай бүх зүйлээ хийж болно гэсэн үг биш. Хэрэв А хүн эрх чөлөөгөө эдэлж байна гээд Б хүний эрхэд халдах юм бол энэ нь бас л эрх чөлөө биш болно.
Ингээд бодохоор хүнд тэгш эрх, эрх чөлөөг хэн бүхэнд ойлгомжтой маш тодорхой гэхдээ бас хязгаартайгаар зааж өгөх нь зөв юм. Үүнээс гадна амьдралын олон үйл явдлыг зохицуулах хэрэг ч гардаг. Энэ бүгдийг зохицуулагч нь улс орны үндсэн хууль болон бусад хуулиуд байдаг. Гэхдээ хууль нь хүн болгонд ойлгомжтой байх ёстой ч хүн бүхний хүслийг биелүүлэгч байж чадахгүй. Энэ н мөн л хүнийг илэрхийлэх үзүүлэлтүүдтэй холбоотой.
Нийгэмд яагаад зөрчил зөрөлдөөн гардаг гэвэл нийгэм хувь хүнийхээ, хувь хүн нийгмийнхээ зорилгыг мэдэхгүйн улмаас тэр. Нийгэм тавьсан зорилгодоо хувь хүний эрх ашгийг бодолцсон байх ёстой. Үүнийхээ дараа нийгэм тавьсан зорилгынхоо мөн чанарыг хувь хүнд ойлгуулсанаар харилцан уялдаж нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх нь илүү хялбар, ахицтай байна. Ихэнх нийгэмд дээрх харилцан уялдаа явагдаагүйгээс албадлага, хүчирхийлэл зэргийг хэрэглэдэг. Албадлага нь нийтийг хамарч чадах ч энэ нь маш олон эсэргүүцэлтэй учирч, мөн хэсэгхэн хугацааны дараа нуран унадаг.
Төрийн засаглал, улс төрийн үзэл санаа хэрэгжихэд тухайн улс үндэстний зан байдал, соёл, уламжлал ч нөлөөлөх нь тодорхой. Ямар нэгэн зүйл шинээр эхлэх, эхлүүлэх гэж байгаа үед объектоо олон талаас нь сайн судалсаны үндсэн дээр төлөвлөсөн байх хэрэгтэй. Объектоо судлаагүйн улмаас хэрэгжүүлэх гэж байгаа зүйл маань амархан уналтанд орох нь бий. Шавыг нь бат бэх тавьбал сайн барилга болно гэдэгтэй адил хийх гэж байгаа зүйлийнхээ үндсийг нь сайн тавих хэрэгтэй. Үндсийг нь сайн тавьсан байхад төлөвлөлт цаанаасаа л тодроод ирнэ.
Гэхдээ төлөвлөлт багахан хүрээнд байвал биелэх нь амар. Харин дэлхийн хүрээнд буюу глобаль орчинд биелэх нь тийм ч хялбар ажил бишээ. А, Б хоёр хүн гэхэд л хоорондоо маш олон зүйлээр өөр байхад бүхэл бүтэн улсууд хоорондоо бүр ч өөр болно биздээ. Хэр зэрэг өөр байхынхаа хэрээр төлөвлөгөөг ойлгож хэрэгжүүлэх нь хурдан удаан, зөв буруу гээд олон янз. Тиймээс зорилгоо тодорхой болгох нь хамгийн эхний алхам мөн бөгөөд нэгэнт зорилгоо тодорхой болгосон тохиолдолд яаж, ямар арга хэрэглэж тухайн зорилгодоо хүрэх нь улс орнуудын төлөвлөгөөнд орох юм.
Хүмүүс бид нийгэм ийм байсан, иймээрээ л байна гэж бодож болохгүй. Бид тэмцэж, зүтгэж, мөрөөдөж хийж байж л өөрсдийн жинхэнэ эрх чөлөөт нийгэмтэй болно. Асуудлын өмнө өвдөг сөгдөх удаа байх ч өвдөг сөгдлөө гээд юу өөрчлөгдөх юм бэ? гэдгийг бодож байх хэрэгтэй.
“Бид хийхгүй юм бол хэн хийх юм. Одоо хийхгүй юм бол хэзээ хийх юм”.
Saturday, December 18, 2010
Оньсого
- бууран бууран тэмээ
- будаг алаг нүдтэй
- тэмээн тэмээн сарлаг
- тэнгэрийн цолмон нүдтэй
- чангаах арван гохтой
- цавчих хоёр илдтэй
- цагаан барын сүүлтэй
- баганын оройд бах
- байшин дээр бар сүүлт
Монголчуудын цээрлэх ёсноос
- Айлын хоймрын авдар, бурхан шүтээний өмнө суухыг цээрлэнэ. Үл хүндэтгэсэн, ихэрхлээ хэмээнэ.
- Хайчны үзүүрийг хүний өөдөөс харуулж өгдөггүй. Хайчны ир мохно, хэл ам татна гэнэ.
- Уралдааны морийг сойхдоо наршуулах, салхи цохиулах, бороонд норгохыг цээрлэнэ. Зөрчвөөс сойлгын дэг алдарна.
- Ном судрыг хамаа бус газар хадгалдаггүй. Хөлийн шүүгээ авдарт хийх, хөлд гишгэгдэх, дээгүүр нь алхах, газар хаяхыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс эрдэм номгүй, эргүү мунхаг болно, нүгэл алдас болно.
- Рашаан усны дэргэд юм угаах, угаадас асгах, гадаалахыг чанд цээрлэнэ. Ус бузартана, лус хилэгнэнэ гэнэ.
"Нэвтэрхий толь" сэтгүүл
Оньсого
- эх нь энгэр дагана
- хүү нь хүн дагана
- эрх мөнгөн цоож
- бэрх мөнгөн түлхүүртэй
- тэндээс ирэх нь
- тэмээ шиг
- тэргэнд шургах нь
- ямаа шиг
- уяхан дуутай
- утсан хоолойтой \хонх уу\
Friday, December 17, 2010
Дэлхийн 7 гайхамшиг
Дэлхийн 7 гайхамшигаас бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн нь Египтийн цац суврагууд юм. Цац суврагуудыг 4500 жилийн өмнө хааны бунхан болгон барьжээ. Хамгийн өндөр суварга нь 147 м өндөр юм.
Долоон гайхамшигийн нэг болох Александрын гэрэлт цамхагийг манай эриний өмнөх 270 онд барьсан ба 120 м өндөр байшин боловч газар хөдлөлтийн үеэр нуржээ.
Харин гурав дахь гайхамшиг болох Галикарнасын бунханы нурангийг өдгөө Лондоны музейд хадгалж байна.
Долоон гайхамшигийн нэг болох Александрын гэрэлт цамхагийг манай эриний өмнөх 270 онд барьсан ба 120 м өндөр байшин боловч газар хөдлөлтийн үеэр нуржээ.
Харин гурав дахь гайхамшиг болох Галикарнасын бунханы нурангийг өдгөө Лондоны музейд хадгалж байна.
"Яагаад" сонин
Дэлхийн хамгийн өндөр уул Азид байдаг
- Австралийн хамгийн өндөр уул нь Шинэ Зеландад байх Кук гэдэг уул бөгөөд өндөр нь 3764 м.
- Европ - Монблан - 4810 м - Франц.
- Антарктид - Винсон - 5140 м.
- Африк - Киломанджаро - 5849 м - Танзани
- Умард Америк - Маккинли - 6149 м - АНУ
- Өмнөд Америк - Аконкагуа - 6958 м - Аргентин
- Ази - Эверест - 8848 м - Түвд Балба
"Яагаад" сонин
Wednesday, December 15, 2010
Жохарийн цонх
Джохарын цонх, джохарийн цонх, жохарын цонх \хүмүүс хайх боломжит бүх хувилбараар нь биччихье\
Татах \word дээрх зургийг нь татах бол\
Дэвтэр дээр энэний талаар тайлбарласан өөр зүйл байхгүй байна ээ.
Татах \word дээрх зургийг нь татах бол\
Дэвтэр дээр энэний талаар тайлбарласан өөр зүйл байхгүй байна ээ.
Monday, December 13, 2010
Шинэ жилийн дуунууд
Crazy Frog - Last Christmas
татах
ABBA - Happy new year
татах
All stars - Shine jiliin vals
татах
татах
татах
татах
ABBA - Happy new year
татах
All stars - Shine jiliin vals
татах
Atomic kitten- Last christmas
татах
Baby All stars - jingle bells
татах
BX - Өвлийн дуу
татахChristmas Mega Mix
татахChristmas tree
татах
CHRISTMAS( Metro mix)
татах
CLON - WHITE CHRISTMAS
татах
Crazy Frog - jingle bells
татах
CELINE DION - HAPPY XMAS
татах
Desire - Шинэ жил
татах
Emotion - Шинэ жилийн дуу үг: Гүрбазар ая: Чимбаа
татах
Freezone - Шинэ жилийн дуу
татах
George Michael - Last Cristmas
татах
Human Nature - Last christmas
татах
Хурд - Шинэ жил
татахICE TOP - One Time - Шинэ жил
татах
ICE TOP - Шинэ жил (NEW)
татах
Jingle bell rock
татах
Мөнхбат Үүрээ - Шинэ онын мэнд
татахНомин талст - Шинэ жилийн дуу
татах
Номин талст - Шинэ жилийн вальс
татахОоёо - Шинэ жилийн оргилуун дарс
татах
Rap All Star - Last chiristmas
татах
Сэрчмаа - Шинэ жил ирлээ
татах
SMTown- Jingle bell
татах
Sunday, November 28, 2010
Бичүү - Чамайг л гэсээр
Татах
Дууны үг
Сэтгэлд сүлсэн дуу минь ээ
Сэрмээргүй гэгээн зүүд минь ээ
Дурласан сэтгэлийн шаналал минь чамайгаа
Дуулан хайлан хүлээж суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна
Дун цагаан нулимс минь ээ
Дурлалын хөнгөн гуниг минь ээ
Дуусашгүй хайрын бороо минь чамайгаа
Дуулан хайлан хүлээн суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна
Хорвоод хосгүй цэцэг минь ээ
Дууг минь хөглөсөн нүдэн минь ээ
Биелээгүй нууцхан мөрөөдөл минь чамайгаа
Дуулан хайлан суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна
Дууны үг
Сэтгэлд сүлсэн дуу минь ээ
Сэрмээргүй гэгээн зүүд минь ээ
Дурласан сэтгэлийн шаналал минь чамайгаа
Дуулан хайлан хүлээж суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна
Дун цагаан нулимс минь ээ
Дурлалын хөнгөн гуниг минь ээ
Дуусашгүй хайрын бороо минь чамайгаа
Дуулан хайлан хүлээн суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна
Хорвоод хосгүй цэцэг минь ээ
Дууг минь хөглөсөн нүдэн минь ээ
Биелээгүй нууцхан мөрөөдөл минь чамайгаа
Дуулан хайлан суунаа
Дахилт: Чамайг гэсээр
Хайрандаа халамцуухан яваагаа би
Цэцэг цэцгийн чихэнд би
Шивнэмээр байна
Tuesday, November 23, 2010
Технологийн бие даалт 6 "Дэлхийн шилдэг 50 компани"
2009 оны 8-р сард “Форбс” сэтгүүлээс ашиг орлого, хувьцааных нь үнэ, нэр хүндээр нь харьцуулан дэлхийн 2009 оны шилдэг 2000 компанийг зарласан. Энэхүү 2000 шилдэг компаниудын тоонд дэлхийн 62 улсын компаниуд орсон. Эхний зуун шилдэг компанинд япон улсын 11 компани орсон байна. Эдгээр 2000 компаниудын дансанд нийтдээ 32 триллион ам доллар эргэлдэж байгаа ба нийт орлого 1,6 триллион ам доллар, нийт хөрөнгө 125 триллион ам доллар, зах зээлийн нийт үнэ нь 20 триллион ам доллараар хэмжигдэж байгаа юм.
Шилдэг 2000 компаний 82-т “Сони” корпораци техник хангамж, түүний дагалдах хэрэгслээр орсон байна. “Сони” корпорацийн борлуулалт 88,89$ /BIL/, ашиг 3,70$ /BIL/, хөрөнгө 124,12$ /BIL/, зах зээлийн үнэ 17,12$ /BIL/ байна.
Єнєєдєр “Сони” корпораци дэлхийд аудио, видео, мэдээлэл холбооны технологийн зах зээлийг тэргvvлж байгаа бєгєєд нийт салбаруудад нь 173 мянган хvн ажиллаж байна.
“Сони” корпорацийн үүсэл
Масару Ибука, Акио Морита хэмээх инженер, физикч хоёр залуу, 1946 оны 5 сарын 7-нд “Сони”-г анх vvсгэн байгуулсан юм. “Сони” хэмээх аварга орчлийг байгуулж байхдаа Масару Ибика 38, Акио Морита 25 настай байжээ.
“Сони” тэр vед “Токио Цушин Когояа КК” нэртэй 500 долларын vндсэн хєрєнгєтэй ,цагаан будаа агшаагч, халаагуур, цахилгаан жижиг хэрэгсэл vйлдвэрлэж гараагаа эхэлж байлаа.
“Сони” тэр vед “Токио Цушин Когояа КК” нэртэй 500 долларын vндсэн хєрєнгєтэй ,цагаан будаа агшаагч, халаагуур, цахилгаан жижиг хэрэгсэл vйлдвэрлэж гараагаа эхэлж байлаа.
Компаний нэрний утга
Компанийхаа хуучин нэрийг дэлхийд илvv танигдах зорилгоор 1958 онд
“Сони” Корпораци гэж єєрчлєв. Бvх хэлэнд ижил дуудагдах “Сони” гэсэн хэллэгийг сонгосон бєгєєд энэ нь дуу аялгуу гэсэн утгатай латин vг юм.
“Сони” гэдэг нэр америкийн хэрэглэгчдийн дунд Женерал Электрик, КолаКола-тай дvйцэж нэр хvнд нь єсєж байлаа.
“Сони” Корпораци гэж єєрчлєв. Бvх хэлэнд ижил дуудагдах “Сони” гэсэн хэллэгийг сонгосон бєгєєд энэ нь дуу аялгуу гэсэн утгатай латин vг юм.
“Сони” гэдэг нэр америкийн хэрэглэгчдийн дунд Женерал Электрик, КолаКола-тай дvйцэж нэр хvнд нь єсєж байлаа.
Японы алдарт "Сони" корпорацийг үндэслэгчдийн нэг Акио Морита нэгэн удаа өөрийн хамтрагч Ибүкад ханджээ. Тэр үед тус корпорацийн нэр "Токио цүүшин коогё кабушики кайша" гэсэн нэртэй байжээ. Гадаад оронтой худалдаа хийж, гаднын хүн компанийх нь нэрийг дуудахад үнэхээрийн ядаргаатай, маш их сунжруу байсан учраас хамтрагчдаа хандсан хэрэг байж л дээ.
Тэгээд л тэр хоёр товчхон мөртлөө сонсголонтой, дуудахад амархан нэр олохын тулд толь бичиг сөхөж гарсан байна. Латин хэлний "Sonus" буюу "дуу авиа" гэсэн үг тэдний нүдэнд хамгийн эхлээд өртсөн аж. Мэдээж хэрэг дуу авиатай холбоотой арилжаа эрхэлж байсан болохоор дээрх нэрийг ашиглаж болох юм гэж хэн хэнийх нь санаанд оржээ. Тухайн үедээ япон оронд "Sonny" буюу "хөөрхөн" гэсэн үг хэллэг ч ихэд түгэн дэлгэрч байсан аж. Түүнчлэн энэ үг радио техникийн үйлдвэрлэгчдийн хүсч байсан гэрэл гэгээ, өөдрөг байдлыг агуулж байна гэж үзсэн байна.
Ингээд л энэ үгийг тал бүрээс нь шинжиж гарч дээ. "Sonus" болон "Sonny" хоёрыг харьцуулах үед "Sonny" гэх том үсгээр эхэлсэн үг л санаанаас гарч өгөхгүй байж л дээ. Өөрөөр хэлбэл япон хүн латин дуудлагаар "Сонни" гэж унших бөгөөд "Сон" гэдэг нь японоор "гарз" гэсэн утгатай үг байв. Арилжааны салбарт үйл ажиллагаа явуулах корпорацид ийм үг тус болно гэж үү?
Бодон бодсоор "n" үсгийг нь хасаад "Sony" болговол яасан юм гэсэн шийдэлд хүрчээ. Бүгд дуу алдаж "Тохирох нэр мөн байна" гэцгээжээ. Ингээд л "Sony" хэмээх шошгийг радиондоо тавилаа. "Токио цүүшин коогё"-гийн үед "Т" үсгийг эсрэг гурван өнцөгт багтааж, үйлдвэрийн тэмдэг болгон хэрэглэж байснаа больж, дөрвөн өнцгийн дотор "S" үсгийг аянгын гялбаа мэт хэлбэрээр "Sony" гэж бичсэн тэмдэг тавьсан байна. Гэхдээ энэ нэрээ дэлхий дахинд алдаршуулах гэж багагүй хөрөнгө мөнгө зарцуулж байсан аж. "Токио цүүшин коогё" нэрээ "“Сони”" хувьцаат компани болгон өөрчилсөн нь компанийн гадаад болоод дотоод эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэр ч байтугай "“Сони” электрон техникийн хувьцаат компани" гэвэл яасан юм бэ гэсэн санал ч гарчээ.
Гэвч Акио Моритагийн "Одоохондоо электрон техникийн үйлдвэр эрхэлж буй ч алсдаа юу ч бүтээхийг хэн мэдлээ. Иймд "Sony" гэсэн нь дээр гэж хэлснээр корпорацийн нэрийг эцэслэн тогтоосон байна. Энэ үед японд компаниа америкийн "Sony" хэмээх учир нь үл мэдэгдэх компанид худалдчихаж гэсэн цуу яриа ч тарсан аж. Ханадагийн олон улсын нисэх онгоцны буудлын дэргэд "Sony" гэсэн сурталчилгааны том самбар тавьж, мөн оны эцэст Токиогийн Гинза гудамжнаа өөр нэгийг байрлуулах гэх мэтээр олны хүртээл болгож эхэлсэн гэнэ. 1958 оны нэгдүгээр сард албан ёсоор "Sony" ХК болж, мөн ондоо Токиогийн биржийн жагсаалтад орсон түүхтэй юм байна.
Шинэ нэрээ бусдад ашиглуулахгүй байх талын арга хэмжээ ч авч эхэлжээ. Ингэхийн тулд дэлхийн 170 оронд болон нутаг дэвсгэрийн янз бүрийн нэгжүүдэд албан ёсоор бүртгүүлсэн байна. "Sony" компанийн 35 жилийн ойгоор худалдааны тэмдгийг өөрчлөх асуудал сөхөгдөж, олон улсын хэмжээнд уралдаан зарласан байна. Нэрээ өөрчлөх нь сайн юманд хүргэхгүй гэсэн олон зуун хүсэлт, түүнээс ч олон эсэргүүцэл ирж байжээ. Энэ бүхний эцэст "Эвдрэхгүй бат бэх юманд засвар хийх шаардлагагүй" гэж үзээд нэрээ өөрчлөхгүй байхаар шийдсэн түүхтэй юм байна.
“Сони” корпорацийг үүсгэн байгуулагчид
”Сони” Корпорацийг vндэслэгч МАСАРУ ИБУКА
Тэрээр 1908 онд Япон улсын Никко хотод тєрсєн.
Васеда Их Сургуулийн инженерийн ухааны салбарыг 1933 онд тєгссєн. Оюутнууд тvvнийг гоц сэтгэгч гэдэг байв.
“Токио хотын хvндэт иргэн”, “Японы эзэн хааны хvндэт медаль”, “Шведын хааны одон”, “АНУ-ын Броvвн Их Сургуулийн хvндэт доктор” гэх зэрэг олон улсын хэмжээний 20 гаруй цол єргємжлєлтэй.
Масару Ибука нэг хvv, хоёр охинтой (Охин Таеко нь оюун ухааны хомсдолтой)
Тэрээр хэд хэдэн ном бичсэн ба үүнд олон жил нєхєрлєсєн, найз Сошира Хонда санд зориулж дурсамжийн ном, хvvхдийн хvмvvжлийн сэдвээр ном бичсэн.
1997 оны 12 сарын 19-нд токиод
“Сони” корпорацийг vндэслэгч Масару Ибука, зvрхний євчнєєр таалал тєгсєв.
Масару Ибука бол “Сони”-гийн философийн гол зvрх нь байв.
Тэрээр 1908 онд Япон улсын Никко хотод тєрсєн.
Васеда Их Сургуулийн инженерийн ухааны салбарыг 1933 онд тєгссєн. Оюутнууд тvvнийг гоц сэтгэгч гэдэг байв.
“Токио хотын хvндэт иргэн”, “Японы эзэн хааны хvндэт медаль”, “Шведын хааны одон”, “АНУ-ын Броvвн Их Сургуулийн хvндэт доктор” гэх зэрэг олон улсын хэмжээний 20 гаруй цол єргємжлєлтэй.
Масару Ибука нэг хvv, хоёр охинтой (Охин Таеко нь оюун ухааны хомсдолтой)
Тэрээр хэд хэдэн ном бичсэн ба үүнд олон жил нєхєрлєсєн, найз Сошира Хонда санд зориулж дурсамжийн ном, хvvхдийн хvмvvжлийн сэдвээр ном бичсэн.
1997 оны 12 сарын 19-нд токиод
“Сони” корпорацийг vндэслэгч Масару Ибука, зvрхний євчнєєр таалал тєгсєв.
Масару Ибука бол “Сони”-гийн философийн гол зvрх нь байв.
Сони корпорацийн техникийн агуу тархи, түүнийг олон жилийн турш удирдсан энэ хүн Сони-ийн урьдах Токио Цушин Когё-д ажиллаж байхдаа л Парис хотод зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнгээс шагнал авч байв.
Орчин үеийн Японы аудио, видео техникийн үйлдвэрлэлийн ихэнх загвар, боловсруулалт, үйлдвэрлэлт нь Ибука-ийн нэртэй салшгүй холбоотой.
1950 онд анхны япон магнитофоныг бүтээсэн ба 1955 онд анхны транзистор хүлээн авагчийн үйлдвэрийг ажилд оруулсан /америкийн лицензээр/ нь японы хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд чухал түлхэц өгсөн байна. Хожим нь түүний оролцоотойгоор транзистор авсаархан телевизор, "тринитрон" өнгөт телевизорууд видеокассетний магнитофон, "уоман" хэлбэрийн жижиг магнитофонууд зохион бүтээгдэж үйлдвэрлэгдэж эхэлсэн аж.
Аудио-видеотехникийн хөгжүүлж бий болгоход оруулсан түүний гарамгай хувь нэмрээр нь сэтгүүлчид түүнийг Аж үйлдвэрийн соёлын тэргүүн зүтгэлтнээр нэрлэсэн.
АКИО МОРИТА
Тэрээр 1921 онд Япон улсын Нагояа хотод тєрсєн. Осака Имперал Их Сургуульд суралцсан. Нэг охин хоёр хvvтэй.
Усан доогуур шумбах спортоор 50 настайдаа хичээллэж эхэлсэн. Аавынх нь удам (14 vе) сакэ эсгэх, уламжилж ирсэн vйлдвэртэй байв. 1999 оны 12 сард Тайм сэтгvvл Акио Моритаг XX зууны “сод авьяаст бизнесмен” – ээр шалгаруулсан. 1,3 тэрбум долларын хєрєнгєєр Форбес сэтгvvлийн тэрбумтнуудын жагсаалтад 386–д байрлаж байна. Єєрийнхєє намтраар “Японд vйлдвэрлэв” хэмээх дурдатгал ном хэвлvvлэв (Made in Japan , E.P. Dutton, 1986). Үндэсний үзэлт улс тєрч Шитаро Ишихаратай хамтарч “ Японы vгvй гэж хэлж чадахуй” (1989) ном бичжээ. Майк Мэнсфиелд, АНУ- ын Япон дахь элчин сайд байсан тэрээр 1999 оны 10 сарын 3-нд токио хотод уушгины өвчнөөр нас баржээ.
Усан доогуур шумбах спортоор 50 настайдаа хичээллэж эхэлсэн. Аавынх нь удам (14 vе) сакэ эсгэх, уламжилж ирсэн vйлдвэртэй байв. 1999 оны 12 сард Тайм сэтгvvл Акио Моритаг XX зууны “сод авьяаст бизнесмен” – ээр шалгаруулсан. 1,3 тэрбум долларын хєрєнгєєр Форбес сэтгvvлийн тэрбумтнуудын жагсаалтад 386–д байрлаж байна. Єєрийнхєє намтраар “Японд vйлдвэрлэв” хэмээх дурдатгал ном хэвлvvлэв (Made in Japan , E.P. Dutton, 1986). Үндэсний үзэлт улс тєрч Шитаро Ишихаратай хамтарч “ Японы vгvй гэж хэлж чадахуй” (1989) ном бичжээ. Майк Мэнсфиелд, АНУ- ын Япон дахь элчин сайд байсан тэрээр 1999 оны 10 сарын 3-нд токио хотод уушгины өвчнөөр нас баржээ.
Ибука голдуу корпорацийн дотоод ажил, шинэ техникийг зохион боловсруулах ажлыг хариуцаж, Морита корпорацийнхаа олон улсын байр суурийг бэхжүүлэх, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ шингээх, санхүүгийн үйл ажиллагааг нь эрхэлж байв.
Түүний санаачлагаар АНУ-ын Сан Диего хотод "Сони"-ийн үйлдвэрийг байгуулж, худалдааны "Сони трейдинг" хэмээх корпорацийг байгуулжээ.
Моритагийн хүч чармайлтаар "Сони"-ийн худалдааны марк олон улсын тавцанд асар их нэр хүнд олжээ.
Японы ажил хэргийнхний хүрээнд түүнийг Японы аж үйлдвэрийн гадаад хэргийн сайд хэмээн нэрлэдэг байв.
Акио Морита бол Японы тєлєє олон улсын хэмжээнд маш их зvйл хийсэн жинхэнэ тєрийн зvтгэлтэн байсан, тvvн сацуу бизнес ухаанд онцгой хvн байлаа.
“Сони”-гийн дурсамж
“Нэгэн єдєр би сургуулиасаа иртэл, Ибука Морита хоёр гадаадын сэтгvvл харчихсан, чухал зvйлийн тухай бололтой, дуу нь єндєр ярилцаж байлаа.Энэ бол Америкийн “Фортун” сэтгvvлийн сvvлийн дугаар байв.
“-20-р зууны гайхамшигт ололт, хараач гэм, хагас дамжуулагч гэж надад зургийг нь vзvvлэн тайлбарласан. Ибука шинэ санаа олохдоо гойд хvн.Тэр л радиод шинэ зvйл хэрэглэх идеаг эхэлж сэтгэсэн. Ингээд л Морита америк рvv технологийн зєвшєєрєл авахаар явсан даа” гэж ноён Акио Моритогийн эхнэр Ёшико сан хожим тэдний тухай бурхан болоочдоо дурсан хvvрнэсэн байна.
“-20-р зууны гайхамшигт ололт, хараач гэм, хагас дамжуулагч гэж надад зургийг нь vзvvлэн тайлбарласан. Ибука шинэ санаа олохдоо гойд хvн.Тэр л радиод шинэ зvйл хэрэглэх идеаг эхэлж сэтгэсэн. Ингээд л Морита америк рvv технологийн зєвшєєрєл авахаар явсан даа” гэж ноён Акио Моритогийн эхнэр Ёшико сан хожим тэдний тухай бурхан болоочдоо дурсан хvvрнэсэн байна.
Акио Морита 1953 онд Америк, Европ руу цахилгаан электроны нvргээн судлахаар ирэх vедээ Голландийн Филиппс Элэктроникс компанийг vзэж сонирхоод “Тэд vvнийг хийж чадсан юм,тэгэхлээр бид ч бас чадаж байж магадгvй” гэж Масару Ибукад бичиж байв.
“Бидний vйлдвэрлэсэн бvтээгдхvvн хэрэглэгчдэд баяр баясгалан, цэнгэл хєєр бэлэглэхээр тийм л чанартай байх ёстой” гэж Масару Ибука сан хэлдэг байжээ.
“Сони” корпораци ба олон улсын харилцаа
Сони корпораци нь 1994 оноос хойш Дэлхийн Аваргын сvлд дууны тал дээр дэлхийн хєлбємбєгийн холбоотой хамтран ажиллаж буй юм. Дэлхийн Хєлбємбєгийн Холбоо болон Сони корпорациуд ємнєд Африкт болж буй дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний албан ёсны сvлд дуугаар Вака Вака-г /Waka Waka/ нэрлэлээ.. Энэхvv дууг Латин Америкийн алдарт дуучин Шакира, Ємнєд Африкийн Фрешлиграунд хамтлагтай хамтран дуулжээ. Вака Вака нь “Африкийн тєлєє” гэсэн утгатай.
Цахим бараа vйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог «Сони» корпораци, Ємнєд Солонгосын тэргvvлэх корпорацуудын нэг «Самсунг» хамтын ажиллагааны тvvхэн гэрээ байгууллаа.
Тус гэрээгээр хоёр корпораци ямар нэг тєлбєр, тооцоогуйгээр бие биенийхээ патентыг хэрэглэж байхаар тохиролцлоо. Одоогоор “Самсунг” 11 мянга, “Сони” 13 мянган патент эзэмшиж байгаа аж. Японы шинжээч Казуяа Ямамото “Дундын патенттай болсноор хоёр корпораци бараа бvтээгдэхvvний vнээ хямдруулах боломжтой болно.
Vvний vр дvнд зах зээл дэх бараа эргэлтээ тvргэтгэж чадах нь дамжиггvй. Ялангуяа “Сони” корпорацид энэ гэрээ тун єгєєжтэй тусна” гэжээ.
“Самсунг” корпорацийн хэвлэлийн тєлєєлєгч хатагтай
Чо Сун “Патентаа vнэ тєлбєргvй хэрэглэх болсноор бид зах зээл дэх байр сууриа улам бэхжvvлнэ. Харилцан ашигтай энэ гэрээ интернэт технологи, хагас дамжуулагчийн патентуудыг зохицуулах мєнгє, цаг vрсэн ажлыг шийдлээ” гэж Ройтер агентлагт єгсєн яриандаа єгvvлжээ.
Vvний vр дvнд зах зээл дэх бараа эргэлтээ тvргэтгэж чадах нь дамжиггvй. Ялангуяа “Сони” корпорацид энэ гэрээ тун єгєєжтэй тусна” гэжээ.
“Самсунг” корпорацийн хэвлэлийн тєлєєлєгч хатагтай
Чо Сун “Патентаа vнэ тєлбєргvй хэрэглэх болсноор бид зах зээл дэх байр сууриа улам бэхжvvлнэ. Харилцан ашигтай энэ гэрээ интернэт технологи, хагас дамжуулагчийн патентуудыг зохицуулах мєнгє, цаг vрсэн ажлыг шийдлээ” гэж Ройтер агентлагт єгсєн яриандаа єгvvлжээ.
2007 онд “Сони” корпораци дэлхийн хамгийн том бизнесийн нэгийг Ховард Стрингерийн гарт атгуулжээ. Мэдээж энэ эр “Сони”-гийн Америк дахь салбарыг удирддаг байсан ба түүний ажлаа явуулах арга барил, суртал нь хэн хүнээс этгээд, аливаа зүйлийг эсрэгээр нь хийдэг гэж ажиглагчид тодорхойлдог. Тэр уламжлалт аргуудаас татгалздаг.
Стрингэр Японд биш Их Британи, Уэлсэд төрсөн. Стрингерийн гэнэтийн айлчлал Сонигийн мандалтын түүх өнгөрсөн жилээс сонсогдож эхэлсэн юм. 66 настай энэ бадриун эр Oxford-д түүх сурж, 1965 онд Нью Йоркод цагаачлан ирж хэн болохоо сонгож, өөрийгөө олжээ. Тэр Америкийн төлөө Вьетнамд байлдаж буцаж Нью Йоркод ирж Colombia өргөн нэвтрүүлгийн системд баримтат киноны продюсерээс ерөнхийлөгч болтлоо дэвшжээ. Тэр 1985 онд Америкийн иргэншилтэй болж, харилцаа холбоо мэдээлэл сүлжээний бизнесийг эрхэлж байгаад 1997 оноос Сонигийн америк дахь салбарын захирал болжээ. Тэр япон хэл сурч эхлээд удалгүй шантарчээ.
Тэр хаана хөрөнгө хаяж, туслах шаардлагатайг тун сайн мэддэг. Тэр энэ ажлаа эхлэхийнхээ өмнө Луис Герстнерийн “Хэн зааныг бүжиглүүлж чадахгүй гэж хэлэв” хэмээх номыг уншсан гэдэг. Харин одоо “Сони” 65 тэрбумыг электроникийн зах зээлээс дангаараа шахуу олж, түүнийг “Сони”-гийн динозавр гэж нэрлэх болов. Герстерийн номноос Сонигийн ертөнцөд хэрхэн үр дүнтэй сайн тоглож болох тухай уншиж болно. “Хэрвээ би энэ номыг уншаагүй байсан бол энэ бүгдийг хийж чадахгүй нь тодорхой, номын зохиогчоос би одоо ч зөвлөгөө авдаг” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.
1989 онд Сони 3,4 тэрбум доллароор “Колумбия Пикчэрс Энт.”-ийг Кока Кола компаниас худалдаж авсан. Япон, Холливvд руу халдаж эхэллээ гэж хэвлэлийнхэн шуугив.
Америкад , Японы эсрэг vзлийг дэвэргэчих вий гэж арлын япончууд болгоомжилж байлаа.Энэ vед Акио Морита “Хэрвээ та бvхэн , япон хvн vvнийг худалдаж авлаа гэж дургvйцэж байгаа бол зарахгvй байж ч бас болох шvv дээ” гэж байжээ.
Америкад , Японы эсрэг vзлийг дэвэргэчих вий гэж арлын япончууд болгоомжилж байлаа.Энэ vед Акио Морита “Хэрвээ та бvхэн , япон хvн vvнийг худалдаж авлаа гэж дургvйцэж байгаа бол зарахгvй байж ч бас болох шvv дээ” гэж байжээ.
Ашиг ба алдагдал
· Сони, Холливvдэд нийт 16 тэрбум долларын хєрєнгє оруулалт хийв.
· 1994 онд Колумбия Пикчэрс болон Три Старт оруулсан хєрєнгєнєєсєє
3,2 тэрбум долларын алдагдал хvлээсэн.
3,2 тэрбум долларын алдагдал хvлээсэн.
· Сони корпораци нь Vaio нотбук болон PlayStations тогломын борлуулалтын орлого өссөнөөс шалтгаалан ашигтай ажилласан болохоо улирлын тайландаа дурджээ. Компани нь өнгөрсөн жил 26,3 тэрбум иений алдагтай ажилласантай харьцуулахад 31 тэрбум иений ашигтай ажилласан байна
· Хүчирхэг PlayStation 3-ын үнэ 400 доллар ч видео тоглоомын гаднах тоноглолын дизайн дээр удсанаас худалдаанд хоцорч гарч алдагдал хүлээж байлаа
· Стригерийг ажлаа хүлээж авах үед компаний хувьцаа Токиод 43 доллар байсан ба Стрингерийг ажлаа авсанаас хойш буюу 2005 оноос 18 хувиар өссөн байна.
· 2004 онд цэвэр ашиг ердөө 1.2%-тай байжээ.
“Сони” нь азийн уламжлалт технологоос татгалзан, барууны хэв маягийг нэвтрvvлж єрнє дорныг холбосон аугаа хєдєлмєр, эдийн засгийн нvсэр сvлжээг бий болгосон юм.
Ашигласан материал
1. www.fxmn.biz
http://www.fxmn.biz/index.php?option=com_content&view=article&id=47:world-biggest-companies&catid=35:uilyvdal&Itemid=55
2. www.asuu.mn
3. www.olloo.mn
6. www.west.mn
http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=8202&page=3&PHPSESSID=f623b7743a405a24c8f16f512b1ea7b1
Хүснэгт, зураг байгаа. Татаж аваад үзээрэй.
Subscribe to:
Posts (Atom)