Saturday, December 18, 2010

Монголчуудын цээрлэх ёсноос

  • Айлын хоймрын авдар, бурхан шүтээний өмнө суухыг цээрлэнэ. Үл хүндэтгэсэн, ихэрхлээ хэмээнэ.
  • Хайчны үзүүрийг хүний өөдөөс харуулж өгдөггүй. Хайчны ир мохно, хэл ам татна гэнэ.
  • Уралдааны морийг сойхдоо наршуулах, салхи цохиулах, бороонд норгохыг цээрлэнэ. Зөрчвөөс сойлгын дэг алдарна.
  • Ном судрыг хамаа бус газар хадгалдаггүй. Хөлийн шүүгээ авдарт хийх, хөлд гишгэгдэх, дээгүүр нь алхах, газар хаяхыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс эрдэм номгүй, эргүү мунхаг болно, нүгэл алдас болно.
  • Рашаан усны дэргэд юм угаах, угаадас асгах, гадаалахыг чанд цээрлэнэ. Ус бузартана, лус хилэгнэнэ гэнэ.
"Нэвтэрхий толь" сэтгүүл

No comments:

Post a Comment