Х томъёо - Бороо ба нулимс
Дөлгөөн нуурын хөвөөгөөр
Дүүлэн нисэх хос хун шиг
Дотны амраг чамайгаа мөрөөдөн
Хайрын дуугаа дуулж сууна уу дуулж сууна аа
Хайрт чамайгаа гомдоочихоод
Харанхуй шөнөөр хаяад явахдаа
Харанхуй байшингийн орцон дотор
Хашгирч байхыг чинь би сонсоогүй ээ би сонсоогүй ээ
Эмнэлгийн цагаан орон дээр
Гунигтайхан хэвтэж байхад чинь
Цээжинд чинь дүрсэн чинжаал хутгаар
Гараа сийлэн тангараг өргөсөн тангараг өргөсөн
Цустай цагаан цамцыг чинь бариад
Цувааны чинь араас алхахдаа
Хунгийн дуу цээжийг зүсээд
Хоёр нүднээс нулимс бүрхэнэ нулимс бүрхэнэ
Хайрт чинийхээ ариун булшин дээр
Хос хоёр сарнайг өргөчихөөд
Чамтайгаа байсан тэр л мөчүүдээ
Дурсаж явахаа би мартаагүй би мартаагүй
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Татах
No comments:
Post a Comment