Tuesday, December 28, 2010

Дурсамжинд үлдсэн дуу 5

Салхи - Дурсамж

Ногоолин хайрцагныхаа тагийг нээгээд
Нандин бүхнээ чамдаа би чинь үзүүлье
Нулимсан дуслын сувдан хэлхээ
Хайрын минь захидал
Нууцхан хайрын ариухан нь байж би

Алаг эрээн туузаа тайлаагүй охин
Арван хэдтэй чиний зураг надад бий
Улиран одох цагийн аясанд чинийхээ дүрийг
Өнгөт ногоолиндоо би хардаг

Эргээд уулзсан юм шиг
Энхрий чинийхээ царайг олж харлаа
Өнгөрсөн амьдралыг минь түүх
Өнгөт ногоолиндоо би хайртай

Зүрхэндээ чамайгаа би чинь мөрөөдөөд
Зул цэцгийн эмзэгхэн зөөлөн дэлбээтэй
Зүсрэн орох борооны дусал өглөөний шүүдэр
Зун цагийн улиралтай зүйрлүүллээ


Эргээд уулзсан юм шиг
Энхрий чинийхээ царайг олж харлаа
Өнгөрсөн амьдралыг минь түүх
Өнгөт ногоолиндоо би хайртай

Татах

1 comment:

  1. Yag amand orood hed honogson duugaa olood avlaa, thank you.

    ReplyDelete