Tuesday, December 28, 2010

Дурсамжинд үлдсэн дуу 2

Хаянаа, Оюунтүлхүүр - Зүүдний учрал

Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины сэвшээ үсээр чинь наадаад
Шоочхон нүдээрээ чи минь
Намайг ичээн инээмсэглээд
”Хайртай шүү“ гээд уруул дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ

Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Дурлалын оч орчлонг дүүргээд
Дууны уянга сэтгэлийг минь хөглөөд
Дөлгөөн харцаараа чи минь
Намайг ширтэн уяраагаад
”Дурласан шүү” гээд нүдэн дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ

Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Тэргэл саран ододтойгоо хамт
Миний мэндийг чамд минь дамжуулах шиг
Чинийхээ инээмсэглэсэн дүрийг
Сэтгэлдээ би харж
Чамтайгаа учрах өдрийг
Тэсэн ядан хүлээх юм.

Татах

No comments:

Post a Comment