Tuesday, December 28, 2010

Дурсамжинд үлдсэн дуу 3

Чука - Дэргэд минь байж

Уучил намайг чиний сэтгэл
Навч нь биш цэцэг нь байж дээ чи минь
Алаглах цэцэгсийн хүрээлэн дунд
Амраг минь чи байсныг мэдсэнгүй
Халуухан байж дээ чиний сэтгэл
Хавар нь биш намар нь байж дээ чи минь
Хайрын цэцгэсийн хүрээлэн дунд
Хайрт минь чи байсныг мэдсэнгүй

Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь, хайр минь, чи минь намайг уучил
Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажуд минь байж хайр минь
Энэ олон жилүүдэд чамайгаа би таньсангүй

Уучил намайг чиний сэтгэл
Урсгал нь биш ундарга нь байж дээ чи минь
Өнгийн цэцэгийн хүрээлэн дундаас
Өчнөөн жил чамайгаа би таньсангүй

Татах

No comments:

Post a Comment