Sunday, January 2, 2011

Хариу нэхээгүй дурлал

Үг, ая: Марка \Хар тас\
Хөгжмийн найруулга: А.Болорхүү
Mixing, mastering: Б.Лхагвасүрэн

Дууны үг

Дх: Хүсэн хүлээсэн ч чи минь дурлаагүй
Сэтгэл зүрхэндээ би уйлаагүй

Марка: Бүрхэг дэлхий хайраар дүүрэн
Өнгөт орчлон хагацлаар дүүрэн
Өр зүрх минь дурлалаар дүүрэн
Өөрөө Марка би өөрөөрөө дүүрэн
Хар нүдний шилний цаанаас хаяж явсан дурлал байна уу
Хасын царай инээдний чинь цаана
Намайг гэсэн хайр дурлал байна уу

1. Оройн болзоонд чамтайгаа цуг хөтлөлцөн алхсан
Одод арилтал бид хайрыг амталсан
Салж явахдаа дахин уулзахаа мэдээгүй
Сар жил өдөр хоног ар араасаа улирсан


Дх: Хүсэн хүлээсэн ч чи минь дурлаагүй
Сэтгэл зүрхэндээ би уйлаагүй

2. Үдшийн сартайд өөр бүсгүйтэй хамт алхаад
Өөдөөс минь зөрөхдөө харц чинь дальдарсан
Шөнийн зүүдэнд минь чи инээмсэглэн ирээд
Шивнэж надад хайртай, хайртай гэж хэлсэн

Дх: Хүсэн хүлээсэн ч чи минь дурлаагүй
Сэтгэл зүрхэндээ би уйлаагүй

No comments:

Post a Comment