Sunday, January 9, 2011

Ертөнцийн гурав 1

Ертөнцийн гурван хэцүү
Туухад гахай нэг хэцүү
Туулахад тал нэг хэцүү
Тоолоход од нэг хэцүү

Ертөнцийн гурван хэлтгий
Эрхтнээс чих хэлтгий
Эдлэлээс домбо хэлтгий
Эрдэнээс дун хэлтгий

Ертөнцийн гурван хачин
Алгандаа хөхтэй арслан нэг хачин
Ам байтал шилээрээ дуугардаг голио нэг хачин
Амрагийн дээд аав, ээж хоёр золгодоггүй нэг хачин

Ертөнцийн гурван хөнгөн
Урсахдаа ус хөнгөн
Хийсэхдээ өд хөнгөн
Өргөхөд өвс хөнгөн

Ертөнцийн гурван олон
Өртэй хүний өнөөдөр олон
Өдрийн хоолны эзэн олон
Өнчин хүний ноён олон

Ертөнцийн гурван хэврэг
Эгнэгт батгүйн тулд энэ нас хэврэг
Үүрд ханилахгүйн тул амраг садан хэврэг
Эцэстээ барагдахын тул эд хөрөнгө хэврэг

1 comment:

  1. hi yrtontsiin 3n delhii od sar gej baidag yum uu

    ReplyDelete