Sunday, January 9, 2011

Ц.Галбадрах

Дутуу хувь

Монгол уяа
Мориор дүүрэн байхад
Явгарахын хувь
Дутуу, надад

Элбэг баян 
Эх нутаг байхад
Цагаачлахын хувь
Дутуу, надад

Мөрөөдлийн оргилд
Хэзээ ч хүрэхгүйдээ
Мөнх наслахын хувь
Дутуу, надад
2002.09.23
Намрын дунд сарын 17

Тэнгэр ямар чи биш
Тэнгэр ямар чи биш
Цэлмэж л таарна
Тэнгэр адил боловч чи
Цэлмэхгүй нь тоогүй

Хурмаст ямар чи биш
Онгойж л таараа
Хурмаст адил боловч чи
Онгойхгүй нь тоогүй

Манан ямар чи биш
арилж л таарна
Манан адил боловч чи
Арилахгүй нь тоогүй
2002 он

No comments:

Post a Comment