Tuesday, December 28, 2010

Дурсамжинд үлдсэн дуу 5

Салхи - Дурсамж

Ногоолин хайрцагныхаа тагийг нээгээд
Нандин бүхнээ чамдаа би чинь үзүүлье
Нулимсан дуслын сувдан хэлхээ
Хайрын минь захидал
Нууцхан хайрын ариухан нь байж би

Алаг эрээн туузаа тайлаагүй охин
Арван хэдтэй чиний зураг надад бий
Улиран одох цагийн аясанд чинийхээ дүрийг
Өнгөт ногоолиндоо би хардаг

Эргээд уулзсан юм шиг
Энхрий чинийхээ царайг олж харлаа
Өнгөрсөн амьдралыг минь түүх
Өнгөт ногоолиндоо би хайртай

Зүрхэндээ чамайгаа би чинь мөрөөдөөд
Зул цэцгийн эмзэгхэн зөөлөн дэлбээтэй
Зүсрэн орох борооны дусал өглөөний шүүдэр
Зун цагийн улиралтай зүйрлүүллээ


Эргээд уулзсан юм шиг
Энхрий чинийхээ царайг олж харлаа
Өнгөрсөн амьдралыг минь түүх
Өнгөт ногоолиндоо би хайртай

Татах

Дурсамжинд үлдсэн дуу 4

Х томъёо - Бороо ба нулимс

Дөлгөөн нуурын хөвөөгөөр
Дүүлэн нисэх хос хун шиг
Дотны амраг чамайгаа мөрөөдөн
Хайрын дуугаа дуулж сууна уу дуулж сууна аа

Хайрт чамайгаа гомдоочихоод
Харанхуй шөнөөр хаяад явахдаа
Харанхуй байшингийн орцон дотор
Хашгирч байхыг чинь би сонсоогүй ээ би сонсоогүй ээ

Эмнэлгийн цагаан орон дээр
Гунигтайхан хэвтэж байхад чинь
Цээжинд чинь дүрсэн чинжаал хутгаар
Гараа сийлэн тангараг өргөсөн тангараг өргөсөн

Цустай цагаан цамцыг чинь бариад
Цувааны чинь араас алхахдаа
Хунгийн дуу цээжийг зүсээд
Хоёр нүднээс нулимс бүрхэнэ нулимс бүрхэнэ

Хайрт чинийхээ ариун булшин дээр
Хос хоёр сарнайг өргөчихөөд
Чамтайгаа байсан тэр л мөчүүдээ
Дурсаж явахаа би мартаагүй би мартаагүй

Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
Татах

Дурсамжинд үлдсэн дуу 3

Чука - Дэргэд минь байж

Уучил намайг чиний сэтгэл
Навч нь биш цэцэг нь байж дээ чи минь
Алаглах цэцэгсийн хүрээлэн дунд
Амраг минь чи байсныг мэдсэнгүй
Халуухан байж дээ чиний сэтгэл
Хавар нь биш намар нь байж дээ чи минь
Хайрын цэцгэсийн хүрээлэн дунд
Хайрт минь чи байсныг мэдсэнгүй

Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажууд минь байж хайр минь
Чи минь, хайр минь, чи минь намайг уучил
Дэргэд минь байж хайр минь
Дэндүү ойрхон байж чи минь
Хажуд минь байж хайр минь
Энэ олон жилүүдэд чамайгаа би таньсангүй

Уучил намайг чиний сэтгэл
Урсгал нь биш ундарга нь байж дээ чи минь
Өнгийн цэцэгийн хүрээлэн дундаас
Өчнөөн жил чамайгаа би таньсангүй

Татах

Дурсамжинд үлдсэн дуу 2

Хаянаа, Оюунтүлхүүр - Зүүдний учрал

Сарны гэрэл орчлонг дүүргээд
Салхины сэвшээ үсээр чинь наадаад
Шоочхон нүдээрээ чи минь
Намайг ичээн инээмсэглээд
”Хайртай шүү“ гээд уруул дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ

Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Дурлалын оч орчлонг дүүргээд
Дууны уянга сэтгэлийг минь хөглөөд
Дөлгөөн харцаараа чи минь
Намайг ширтэн уяраагаад
”Дурласан шүү” гээд нүдэн дээр минь
Үнсэж байна гэж зүүдэллээ

Дахилт:
Яг л би чамтайгаа уулзсан юм шиг
Яг л би чамайгаа үнссэн юм шиг
Яг л чамайгаа тэвэрсэн юм шиг
Зүрх сэтгэл минь уужрах юм

Тэргэл саран ододтойгоо хамт
Миний мэндийг чамд минь дамжуулах шиг
Чинийхээ инээмсэглэсэн дүрийг
Сэтгэлдээ би харж
Чамтайгаа учрах өдрийг
Тэсэн ядан хүлээх юм.

Татах

Дурсамжинд үлдсэн дуу 1

Boomtown - Охин чамтай

Охин минь чамайг дуулъя

Өнгөт орчлонд чамайг хараад
Өөрийн болгох санаа төрөхөд
Өөдөөс харах чиний царай
Өөрөө  надад хайртай гэх шиг

Дахилт:
Охин чамтай өнгөрүүлсэн энэ мөчид
Огторгуй ертөнцөд магтан дуулъя
Охин чамайг хайрласан энэ мөчид
Оргилуун оргилуун хүсэлдээ дурсан дуулъя

Саруул талын цэцэг ...
Сайхан чамайг үзэсгэлэн нөмөрчээ
Сэтгэл уяраам чиний харц
Сэвгүй хайраа надад өгсөн гэх шиг

Дахилт:
Охин чамтай өнгөрүүлсэн энэ мөчид
Огторгуй ертөнцөд магтан дуулъя
Охин чамайг хайрласан энэ мөчид
Оргилуун оргилуун хүсэлдээ дурсан дуулъя

Өнгөт орчлонд чамайг хараад
Өөрийн болгох санаа төрөхөд
Өөдөөс харах чиний царай
Өөрөө  надад хайртай гэх шиг

Татах

Tuesday, December 21, 2010

"Санхүүгийн менежмент" хичээл "Үнэт цаас худалдан авах үйл явц"

Сэдэв: Үнэт цаас худалдан авах үйл явц
Хэлбэр: MS Powerpoint
Татах

Хэлбэр: MS Word
Татах

Технологийн менежмент Бие даалт 5


Маня Склодовска 1867 онд Польшийн нийслэл Варшав хотод төржээ. Арван настайд нь ээж нь нас барж амьдралын анхны бэрхшээлтэй учирсан байна. Тийм боловч лицейгийн тэргүүн сурагч болж, алтан медальтай төгсчээ. Түүний өмнө тэдний гэр бүлээс 2 ч хүн энэ шагналыг авсан байлаа. Дээд боловсрол олох эрх авсан тэрээр аавынхаа нутаг руу буцсан бөгөөд тэр үед Польшид эмэгтэй хүн их сургуульд сурах эрхгүй байжээ. Тиймээс ч шууд их сургуульд орж чадсангүй.
Маня Польшид байх хугацаандаа баян, нэр хүндтэй айлд зарагдаж дорд үзэгдээгүй бол эрдэмтэн болж ради хэмээх бодисыг олж нээж чадахгүй байлаа. Түүний түүх гэвэл:
Маня 19 настайдаа Польшийн нэгэн баян айлын 10 настай охидыг харж, хичээлд нь тусалдаг байлаа. Тэр айлын коллежид сурдаг том хөвгүүд нь зуныхаа амралтаар гэртээ иржээ. Гэрийн шинэ үйлчлэгчийн сайхан зан ааш, шүлэг найргийн мэдрэмж, мэдлэгийг хүү нь бишрэн түүнтэй гэрлэхээр санаа шулууджээ. Хүүгийнхээ шийдвэрийг сонсоод ээж нь ухаан балартан унаж, аав нь уурлан зандачсан байна. Миний хүү яаж удам угсаагүй хүнтэй гэрлэх вэ? Айлын гэрт үйлчилдэг, нийгэмд эзлэх байр суурьгүй охинтой гэрлэх нь боломжгүй зүйл шүү дээ гэсэнд  Маня гайхан цочирдлоо. Тэгээд гэрлэх бодлоо орхин, үргэлжлүүлэн суралцаж, шинжлэх ухааны төлөө зүтгэхээр шийджээ. Варшавт эргэж очоод их сургуульд орохоор ахин оролдож эхэллээ. Франц хэл мэддэг, мөн Францын Сорбоны их сургууль нь эмэгтэйчүүдэд боловсрол олгохыг дэмждэг сургуулиудын нэг гэж мэддэг тул Парисыг зорьсон байна.
23 настайдаа буюу 1891 онд Сорбоны их сургуульд элсэн орсноор хүссэндээ хүрсэн бөгөөд “Маня” нэрээ франц дуудлагын дагуу “Мари” болгон өөрчилжээ. Нэлээн бүрэг, нөгөө талаас бүх л зүйлээ сурч боловсроход зориулсан тул найз нөхөд байсангүй. Найз нөхөдтэй болох цаг зав ч байсангүй. Хичээл хийгээгүй цагаа хоосон өнгөрүүлсэнд тооцдог байжээ.
Их сургуульд суралцах хугацаандаа хүүхдэд хичээл зааж мөн Польшид математикийн багш хийдэг аавынхаа хааяа явуулдаг мөнгөөр амьдардаг байсан бөгөөд өрөөнд нь гал түлэх ганц чучил ч байсангүй.
Өвлийн урт шөнө гал түлэлгүйгээр даарч бээрсэн гараараа математикийн бодлого бодохоор оролдон суудаг байжээ. Ирээдүйн эрдэмтэн болох энэ эмэгтэй орой унтахынхаа өмнө чемоданаасаа алчуур, ор дэрний даавуу, хуучин хувцас гээд байгаа бүхнээ давхарлан нөмөрдөг байсан ч чичирч дагжсаар унтдаг байлаа. Ядуу хоосон байдал нь Маригийн хүслийг мохоогоогүй бөгөөд харин ч улам их бадраажээ.
Ажилдаа улайран, мэдлэг олж авахыг үнэхээр хүсдэг байсан тул өлөн байгаагаа ч тоодоггүй байлаа. Түүний дотор бадран асч байсан тэр гал хэзээ ч бөхсөнгүй. Маш бага хооллодог байсан бөгөөд үнэтэй цагаа дэмий өнгөрөөхгүйн тулд хоол хийлгүй, өдрийг талх цөцгий, цай төдийхнөөр өнгөрүүлдэг байжээ. Тэр үедээ үнэхээр ядуу байсан тул нэлээн олон удаа ухаан алдаж унасан гэдэг. Нэг удаа ангидаа ухаан балартаад сэргэхдээ эмчид зөвхөн жимс, улаан манжингаар хооллодог тухайгаа хэлсэн гэнэ.
Хэдийгээр хүнд нөхцөл байдлын дунд оюутан үеэ өнгөрүүлж байсан ч Сорбоны их сургуулийн физикийн ангийн тэргүүн сурагч болж 1893 онд төгсчээ. Эдийн засгийн бололцоогүйгээс хамгийн дуртай математикаа ч орхихоос аргагүй болох үед нэг найз нь тусалсны ачаар дахин эхэлжээ. Олон жилийн дараа анх удаа ажлынхаа хөлсийг авчихаад өөр нэг ядуу оюутанд тус болог гэсэндээ өмнө авсан тэтгэлэгээ буцааж төлжээ.
 Хорин долоон настай Мари ажиллаж байсан лабораторынхоо хамтрагч, цахилгаан ба соронзон орны талаарх судалгаагаараа олны анхаарлыг татаж байсан залуу Пьер Кюритэй танилцан нэг жилийн дараа гэрлэжээ. Эхэндээ хамтарч ажиллан, судалгаа хийдэг байлаа. Тэдний энэхүү аз жаргалтай байдал нь физикт олон зүйлийг нээн гаргах сайхан хамтын ажиллагаа байв. Амьдралд нь өчүүхэн төдий ч үл ойлголцол байсангүй.
Тэдний амьдарч байсан үед шинжлэх ухааны нээлтүүд ар араасаа цувран гарч байлаа. Германд Рентген “х- туяа”- г нээж, Францад алдартай физикч Бекүрел туршилтаараа ураны малтмалын дотор уранаас гадна өөр нэг элемент байгааг үзжээ. Тэрээр энэ таамаглалаа хүндэлж явдаг хүн болох Мари Кюрид хэлсэн байна. Энэ нь эхнэр нөхөр Кюригийн анхаарлыг ихэд татаж тэд сайтар туршиж үзсэний дүнд энэхүү элемент нь мэдэгдэж байгаа элемент биш, цоо шинэ нэг элемент болохыг тогтоож өөрсдийн судалгаагаа орхин шууд энэ ажлын судалгаанд оржээ.
Ураны ашигт малтмал нь үнэтэй байсан бөгөөд тухайн үед зөвхөн Австрид олдворлодог байлаа. Кюри нар санхүүгийн бололцоо сайн биш байсан тул ураны малтмал биш, зөвхөн ураныг нь авсан хүдрийн үлдэгдлийг шинжилж үзжээ. Австрийн засгийн газар хүссэн зүйлээ тээврийн хөлсийг нь төлөөд авахыг зөвшөөрчээ. Тэд хэдэн тонн ураны хүдрийн үлдэгдлийг лаборатори гэж нэрлэдэг, нэг муу модон амбаартаа авчирчээ. Түүний дараа шинжлэх ухааны түүхэнд хамгийн их зүдэргээтэй, тэвчээр барсан шинжилгээ судалгааны ажлаа эхэлжээ.
Тэгэхдээ хүдрийн үлдэгдлийг том тогоонуудад хийн, ялгахаас ажлаа эхэлсэн байна. Хайлшаа үргэлж хутган шүүж байв. Хайлуулах, хатаах ажиллагаа олон сарын турш үргэлжилжээ. Ядарч туйлдсан Мари өвөл нь хатгаа тусч орноосоо өндийж чадахгүй болсон тул Пьер 3 сарын турш ганцаар ажилласан байна.
Радигийн туршилт үнэхээр аюултай байлаа. Уярч хайлсан бодис хортой, хурц үнэртэй хий ялгаруулж байсан нь Мари Кюригийн нүдний харааг болон элэг уушгийг нь муутгажээ. Туяаны цацрагийн чанар өндөр ради элементийг гарган авсан байна. Энэ туршилт нь үнэхээр аюултай байсан бөгөөд нэг удаа Пьер Кюри гараа түлээд халбагаа ч барьж чадахгүй болсон байлаа.
Хоёр жилийн турш ялгах хайлуулах ажил хийсний үр дүнд Мари эх орныхоо нэрээр нэрлэсэн “Поли” нэртэй шинэ бодис гарган авснаа зарлажээ. Үүгээр бүх юм дууссангүй. Учир нь полиг гарган авсан хайлшны дотор түүнээс илүү идэвхтэй өөр бодис байгааг нээсэн байна. Тэгээд үүнээсээ цэвэршүүлж, хайлуулан, туршилт хийсээр нэг дециграммын жинтэй, өөрөөр хэлбэл будааны хагастай тэнцэх өчүүхэн хэмжээтэй радиг гарган авчээ. Энэ бяцхан зүйлийг гаргаж авахын тулд 8 тонн малтмалыг хайлуулан цэвэршүүлсэн байна.
Ради бол үнэхээр зарцуулсан хүч хөдөлмөр, цаг хугацаандаа тохирсон гайхалтай сонин элемент байлаа. Энэ туяаг орчин үед хорт хавдар, зарим нь арьс өнгөний өвчнийг эмчлэхэд ашиглаж байгаа билээ.
1902 онд Мари нөхрийнхөө хамтаар нэг бол баян гэр бүл болох, эсвэл эрдэмтэн хүний нэр төрөө хадгалж үлдэх ёстой 2 замаас аль нэгийг нь сонгох болжээ. Хэрвээ тэд хүссэн бол энэ бодисоо үйлдвэрт худалдан, атом бүрээс нь ашиг олж болох байлаа. Гэвч хатагтай Кюри нээлт хийснийхээ төлөө нэг төгрөг ч авахыг хүсээгүй бөгөөд “Ийм зүйл хийх нь эрдэмтэн хүний зарчимд харш зүйл юм. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох зүйлээс ашиг олж, баян чинээлэг болохыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.
Ингээд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлт саналыг хүлээн аваагүй Кюри нар болон Бекүрел нарт 1903 онд Нобелийн шагнал гардуулсан байна. Олон жил үргэлжилсэн судалгаа нь үр дүнгээ өгч, хоёр хүүхдийнхээ хамт чинээлэг аз жаргалтай амьдрах болжээ. Гэвч харамсалтай зүйл болж 1906 онд алдартай эрдэмтэн Пьер гудамж хөндлөн гарах үедээ морин тэргэнд дайруулж амь насаа алджээ. Эр нөхрийнх нь үхэл хатагтай Кюрид хүндээр туссан ч, лабораторидоо ажилдаа эргэн орсноор тайвширлыг олжээ. Нөхөртөө өгсөн амлалтын дагуу гэр бүл, шинжлэх ухааны ачааг ганцаар үүрчээ.
Нөхцөл байдал хүнд байсан ч Францын засгийн газар Мари Кюрид нөхрийнхөө оронд багшлах эрхийг өгсөн байна. Тэрээр анхныхаа хичээлийг 1906 оны 11- р сарын 5- нд зөвхөн оюутнуудад бус, мөн эрдэмтэд болон Сорбоны их сургуулийн анхны эмэгтэй физикчийг харахаар ирсэн олонд заажээ. Хичээлээ Пьер Кюригийн сүүлчийн үгсээр эхэлсэн гэдэг.
1908 онд профессор цол хүртэн тухайн үед дэлхийн аль ч их сургуулийн хөтөлбөрт ороогүй цацраг идэвхт бодисын тухай лекц унших болжээ. Багшлахын хажуугаар туршилтаа үргэлжлүүлж байсан тэрээр радиг дангаар нь гаргаж авчээ. Хэдийгээр Сорбоны их сургууль түүнийг физикийн профессор гэж хүлээн зөвшөөрсөн ч, Францын шинжлэх ухааны академи 1911 онд түүнд Нобелийн химийн шагнал гардуулах болсныг мэдэгдсэний дараа эмэгтэй хүн учир түүнийг академийн гишүүнээс хасчээ. 1911 онд хоёр дох Нобелийн шагналаа гардан авч, 1913 онд Сорбоны их сургууль түүнд зориулан Цацраг идэвхт бодисын институт байгуулжээ.
1921 онд Америкийн эмэгтэйчүүд түүнд талархлаа илэрхийлэхийн тулд бага хэмжээний тэтгэлэг тэтгэмж өгөх болсон байна. Харин хатагтай Кюри энэ мөнгөө хайрт Польш орныхоо нэгэн эмнэлэгт зориулан хэсэгхэн ради олоход зориулжээ.
1934 онд Францын Альпийн нэгэн сувилалын газар сүрьеэ гэсэн оношоор хэвтүүлэхэд, олон жилийн турш ради цацраг идэвхт бодисын нөлөөнд байсан бүх дотор эрхтэн нь устсан байсныг тогтоожээ. Тэгээд үүнээс болж бий болсон цусны хорт хавдраар 1934 оны 7- р сарын 4- нд нас баржээ. Нас барсных нь дараа эмгэнэл зарласан байна. Ноён, хатагтай Кюри нар энэ туршилтыг хийхдээ зөвхөн шинжлэх ухааны хөгжилд зориулж байсан тул “Honneur” шагналыг хүлээн аваагүй билээ. Шинээр нээсэн бодисоороо олз ашиг олох, зохиогчийн эрхээ баталгаажуулах зэргийг огт хүсээгүй юм. Нэрт физикч Альберт Эйнштейн хожим нь “алдар нэрэнд согтоогүй цорын ганц нэрт хүн” гэж тодорхойлсон Мари Кюри шинжлэх ухааны ололтыг хэзээ ч олз ашиг харан хийж болохгүй гэсэн үзлээ амьдралынхаа туршид баримталсан билээ. 

"Технологийн менежмент" хичээл "Шинэ технологиуд"

Агуулга
  • Бүтэн биеийн дэр
  • Хялбар суух хэрэгсэл
  • Үгээр хийдэг ээмэг
  • Давсан чийдэн
Хэлбэр: MS Powerpoint
Татах

"Улс төр судлалын үндэс" хичээл "Боолчлогдох зам" эссе


“Боолчлогдох зам” эссе
     Улс орны нийгэмд тухайн улсын нийгмийг бүхлээр нь өөрчлөх ямар нэгэн үзэл суртал нэвтрэн орох үед маш олон үймээн самуун, үл ойлголцол, төөрөгдөл болдог нь жам. Тэрхүү нийгмийг өөрчлөх үзэл суртлын эзэд нийтийн эрх ашгийн төлөө бус харин нэгээхэн хэсгийн эрх ашгийн төлөө ард түмнийг мунхруулж байдаг. Нүүрэн дээрээ тэдгээр олон үзэл санаатнууд ард түмэнд өөрсдийн үзэл санааны байж болох бүх л сайн сайхан зүйл, боломж хамгийн гол нь болох эрх, эрх чөлөөг амлахад ард түмэн чихрэнд хууртсан жаахан хүүхэд шиг л тэднийг дагаж, тэдний үзэл санаанд итгэдэг. Ингээд л бид өөрсдийн сонголтын дагуу боолчлогдох замын эхэнд нэгэн мэргэн хүний хэлснээр “Салхи хаанаас салхилж байгааг харахын оронд утаа хаашаа хийсч байгааг харах нь элбэг” гэдэг болдог байна.
     Миний бодлоор хүн төрөлхтөний түүхэнд төгс нийгэм гэж байгаагүй. Учир нь хүн өөрөө төгс биш юм. Хүн төрөлхтөнд төгс нийгэмтэй хамгийн ойртох нийгмийг байгуулсан ч ямар нэгэн алдаа, цоорхой хаа нэгтээ байнга гарч байдаг. Энэ нь хүний хувьсамтгай шинжтэй холбоотой. Аливаа зүйл тодорхой хугацааны амьдралын мөчлөгтэй. Тухайн амьдралд нэвтрэх үе байхад мөхөх үе байдаг. Нэгэн хэвийн зүйлтэй удаан хугацаагаар дасан зохицох хүмүүс байхад, түүнээс залхсан, өөр шинэ зүйлийг эрэлхийлсэн хүмүүс байдаг учир нийгмийн амьдралын хэв маяг нэгээс нөгөөд шилжиж байдаг.
Амьдралын бүхий л зүйл эерэг сөрөг талтай байдаг. Түүхийн хуудаснаас харахад улс орнууд нийгмийн засаглалын олон хэлбэрийг дайран өнгөрсөн. Тэдгээр нийгмийн засаглалд ард түмнийг мөлжин дарлаж, захирч байсан засаглал байсан ч нөгөө талаар улс орныг хөгжүүлэх сайн тал ч байсан байдаг. Үүнд төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийг хэлж болно. Энэ үед улс төрийн удирдлага бүх л зүйлийг төлөвлөж, бүх л зүйлийг механизмд оруулж байсан. Хэдийгээр төлөвлөх нь зорилгодоо хүрэх хамгийн сайн зам боловч улс орны ард түмнийг бүгдийг нэг зэрэг, нэг аргаар удирдан төлөвлөнө гэдэг бүтэшгүй хэрэг. Магадгүй энэ үед тэгш эрх зарим талаараа бүрэн хэрэгжиж байсан байж болох юм. Төлөвлөгөө нормын дагуу ажлаа гүйцэтгэнэ, хэн түүнээ биелүүлнэ тэр авах ёстой зүйлээ авна гэх мэт.
Маш олон судлаачид, эрдэмтэд демократ нийгмийг хамгийн төгс нийгэм гэж үзэж байгаа ч өнөөдөр дэлхийн хаана ч демократ нийгэмтэй улс орон байхгүй байна. У.Черчилл “Демократ бол одоогоор хүн төрөлхтөнд байгаа засаглалын хэлбэрүүдээс арай дөнгүүр нь л юм. Тиймээс бас л дутагдалтай л систем” гэж хэлжээ. Үүнээс үзэхэд бүх л зүйл, хамгийн төгс гэж үзэж байгаа зүйл ч гэсэн ямар нэг хэмжээгээр дутагдалтай байдаг юм шиг санагдана.
Нийгэмд ард түмний хамгийн их хүсэж хүлээдэг зүйл бол тэгш эрх, эрх чөлөө хоёр юм. Энэ хоёр үнэт зүйл нь ардчилсан нийгмийн тулгуур багана болдог. Гэтэл ардчиллын үед биш авторитар засаглалын үед соёлын болон оюун санааны эрх чөлөө цэцэглэн мандаж байжээ. Үүний учрыг би хүмүүс ямар нэгэн эсэргүүцэлтэй учирч байж, өөрийн үзэл бодлоо хадгалан үлдэж, тухайн эсэргүүцлийг даван туулж, халж чаддаг гэж бодож байна. Эсэргүүцэл нь хүнийг илүү хүчтэй болгож өгч, урам зориг нэмдэг байхад сул задгай тэгш эрх, эрх чөлөө нь хүнийг ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй болгодог байх. Ямар нэгэн юм хийлээ ч тэр нь нийтийн талархлыг хүлээсэн зүйл биш байх нь элбэг.
Тэгш эрх, эрх чөлөө гэдгийг зөв утгаар нь хэрэгжүүлэхгүй бол энэ нь эсрэгээрээ маш их хортой. Тэгш эрх гэдэгт хүн болгон тэгш эрхтэй гэхээр А хүн эзэмшсэн зүйлийнхээ дагуу хийж байгаа зүйлийг Б хүн хийх эрхтэй ч тодорхой мэдлэг, туршлага, дадлагын үндсэн дээр хийхгүй бол Б хүний хийсэн зүйл бусдад хохирол учруулах юм бол энэ нь тэгш эрх биш юм. Харин эрх чөлөө гэдэгт дуртай бүх зүйлээ хийж болно гэсэн үг биш. Хэрэв А хүн эрх чөлөөгөө эдэлж байна гээд Б хүний эрхэд халдах юм бол энэ нь бас л эрх чөлөө биш болно.
Ингээд бодохоор хүнд тэгш эрх, эрх чөлөөг хэн бүхэнд ойлгомжтой маш тодорхой гэхдээ бас хязгаартайгаар зааж өгөх нь зөв юм. Үүнээс гадна амьдралын олон үйл явдлыг зохицуулах хэрэг ч гардаг. Энэ бүгдийг зохицуулагч нь улс орны үндсэн хууль болон бусад хуулиуд байдаг. Гэхдээ хууль нь хүн болгонд ойлгомжтой байх ёстой ч хүн бүхний хүслийг биелүүлэгч байж чадахгүй. Энэ н мөн л хүнийг илэрхийлэх үзүүлэлтүүдтэй холбоотой.
Нийгэмд яагаад зөрчил зөрөлдөөн гардаг гэвэл нийгэм хувь хүнийхээ, хувь хүн нийгмийнхээ зорилгыг мэдэхгүйн улмаас тэр. Нийгэм тавьсан зорилгодоо хувь хүний эрх ашгийг бодолцсон байх ёстой. Үүнийхээ дараа нийгэм тавьсан зорилгынхоо мөн чанарыг хувь хүнд ойлгуулсанаар харилцан уялдаж нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх нь илүү хялбар, ахицтай байна. Ихэнх нийгэмд дээрх харилцан уялдаа явагдаагүйгээс албадлага, хүчирхийлэл зэргийг хэрэглэдэг. Албадлага нь нийтийг хамарч чадах ч энэ нь маш олон эсэргүүцэлтэй учирч, мөн хэсэгхэн хугацааны дараа нуран унадаг.
     Төрийн засаглал, улс төрийн үзэл санаа хэрэгжихэд тухайн улс үндэстний зан байдал, соёл, уламжлал ч нөлөөлөх нь тодорхой. Ямар нэгэн зүйл шинээр эхлэх, эхлүүлэх гэж байгаа үед объектоо олон талаас нь сайн судалсаны үндсэн дээр төлөвлөсөн байх хэрэгтэй. Объектоо судлаагүйн улмаас хэрэгжүүлэх гэж байгаа зүйл маань амархан уналтанд орох нь бий. Шавыг нь бат бэх тавьбал сайн барилга болно гэдэгтэй адил хийх гэж байгаа зүйлийнхээ үндсийг нь сайн тавих хэрэгтэй. Үндсийг нь сайн тавьсан байхад төлөвлөлт цаанаасаа л тодроод ирнэ.
Гэхдээ төлөвлөлт багахан хүрээнд байвал биелэх нь амар. Харин дэлхийн хүрээнд буюу глобаль орчинд биелэх нь тийм ч хялбар ажил бишээ. А, Б хоёр хүн гэхэд л хоорондоо маш олон зүйлээр өөр байхад бүхэл бүтэн улсууд хоорондоо бүр ч өөр болно биздээ. Хэр зэрэг өөр байхынхаа хэрээр төлөвлөгөөг ойлгож хэрэгжүүлэх нь хурдан удаан, зөв буруу гээд олон янз. Тиймээс зорилгоо тодорхой болгох нь хамгийн эхний алхам мөн бөгөөд нэгэнт зорилгоо тодорхой болгосон тохиолдолд яаж, ямар арга хэрэглэж тухайн зорилгодоо хүрэх нь улс орнуудын төлөвлөгөөнд орох юм.
Хүмүүс бид нийгэм ийм байсан, иймээрээ л байна гэж бодож болохгүй. Бид тэмцэж, зүтгэж, мөрөөдөж хийж байж л өөрсдийн жинхэнэ эрх чөлөөт нийгэмтэй болно. Асуудлын өмнө өвдөг сөгдөх удаа байх ч өвдөг сөгдлөө гээд юу өөрчлөгдөх юм бэ? гэдгийг бодож байх хэрэгтэй.
“Бид хийхгүй юм бол хэн хийх юм. Одоо хийхгүй юм бол хэзээ хийх юм”.

Saturday, December 18, 2010

King of Fighters Хаадын тулаан - тоглоом

"Нэвтэрхий толь" сэтгүүл

Аугаа удирдагч Эйзенхауэр

Эйзенхауэр "Ганц хүн болон үндэстэн хэзээ ч хөгжихгүй"
"Нэвтэрхий толь" сэтгүүл

Энэтхэг улс

Гималай уулын нутаг
"Нэвтэрхий толь" сэтгүүл

Оньсого

  • бууран бууран тэмээ
  • будаг алаг нүдтэй
  • тэмээн тэмээн сарлаг
  • тэнгэрийн цолмон нүдтэй

  • чангаах арван гохтой
  • цавчих хоёр илдтэй
  • цагаан барын сүүлтэй

  • баганын оройд бах
  • байшин дээр бар сүүлт

Анхны мотоцикл

"Нэвтэрхий толь" сэтгүүл

100 жилийн дараа бидний гэр ямар байх вэ?

  
"Нэвтэрхий толь" сэтгүүл

Луу тэнгэрийн амьтан мөн үү?

"Нэвтэрхий толь" сэтгүүл

Чойжилын Чимид

"Нэвтэрхий толь" сэтгүүл

Монголчуудын цээрлэх ёсноос

  • Айлын хоймрын авдар, бурхан шүтээний өмнө суухыг цээрлэнэ. Үл хүндэтгэсэн, ихэрхлээ хэмээнэ.
  • Хайчны үзүүрийг хүний өөдөөс харуулж өгдөггүй. Хайчны ир мохно, хэл ам татна гэнэ.
  • Уралдааны морийг сойхдоо наршуулах, салхи цохиулах, бороонд норгохыг цээрлэнэ. Зөрчвөөс сойлгын дэг алдарна.
  • Ном судрыг хамаа бус газар хадгалдаггүй. Хөлийн шүүгээ авдарт хийх, хөлд гишгэгдэх, дээгүүр нь алхах, газар хаяхыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс эрдэм номгүй, эргүү мунхаг болно, нүгэл алдас болно.
  • Рашаан усны дэргэд юм угаах, угаадас асгах, гадаалахыг чанд цээрлэнэ. Ус бузартана, лус хилэгнэнэ гэнэ.
"Нэвтэрхий толь" сэтгүүл

Оньсого

  • эх нь энгэр дагана
  • хүү нь хүн дагана
  • эрх мөнгөн цоож
  • бэрх мөнгөн түлхүүртэй
  • тэндээс ирэх нь 
  • тэмээ шиг
  • тэргэнд шургах нь
  • ямаа шиг
  • уяхан дуутай
  • утсан хоолойтой \хонх уу\

Ноосон эдлэл 4000 жилийн түүхтэй

"Нэвтэрхий толь" сэтгүүл

Зоригт баатар Спартак

"Нэвтэрхий толь" сэтгүүл

"Чихрэн бөгж" цаасаар нугалан хийх буюу оригами

"Нэвтэрхий толь" сэтгүүл

"Хөгшин муурын паян" үлгэр

"TV Zone" сэтгүүл

Хумсны эрүүл мэнд, Найз бүсгүйнхээ хумсыг хараад ямар хүн болохыг нь таньж болно

"TV Zone" сэтгүүл

Friday, December 17, 2010

Гэртээ ямар амьтан тэжээвэл тохиромжтой вэ?

"TV Zone" сэтгүүл

Сэтгэл санааны хямралаас гарах хамгийн энгийн арга спортоор хичээллэх байдаг

"TV Zone" сэтгүүл

Хувь заяаны сорил

"TV zone" сэтгүүл

Заяат хаан Төвтөмөр

Эртний монголын Есүй хатан

Чингисийн онгоныг олоогүй

"Өнөөдөр" сонин
Энэ дээр үеийн мэдээлэл шүү:

Тулуй хаан \1187-1231\

Хооллохоор сууж байхдаа хийх хэрэггүй 10 зүйл

Дэлхийн 7 гайхамшиг

Дэлхийн 7 гайхамшигаас бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн нь Египтийн цац суврагууд юм. Цац суврагуудыг 4500 жилийн өмнө хааны бунхан болгон барьжээ. Хамгийн өндөр суварга нь 147 м өндөр юм.
Долоон гайхамшигийн нэг болох Александрын гэрэлт цамхагийг манай эриний өмнөх 270 онд барьсан ба 120 м өндөр байшин боловч газар хөдлөлтийн үеэр нуржээ.
Харин гурав дахь гайхамшиг болох Галикарнасын бунханы нурангийг өдгөө Лондоны музейд хадгалж байна.
"Яагаад" сонин

Дэлхийн хамгийн өндөр уул Азид байдаг

  • Австралийн хамгийн өндөр уул нь Шинэ Зеландад байх Кук гэдэг уул бөгөөд өндөр нь 3764 м.
  • Европ - Монблан - 4810 м - Франц.
  • Антарктид - Винсон - 5140 м.
  • Африк - Киломанджаро - 5849 м - Танзани
  • Умард Америк - Маккинли - 6149 м - АНУ
  • Өмнөд Америк - Аконкагуа - 6958 м - Аргентин
  • Ази - Эверест - 8848 м - Түвд Балба
"Яагаад" сонин

Вьетнам улс

Албани улс

Зурган дээр дарахаар томорно.

Болгар улс


Авиценн \Ибн Син\ 980-1037

Wednesday, December 15, 2010

Жохарийн цонх

Джохарын цонх, джохарийн цонх, жохарын цонх \хүмүүс хайх боломжит бүх хувилбараар нь биччихье\
Татах \word дээрх зургийг нь татах бол\
Дэвтэр дээр энэний талаар тайлбарласан өөр зүйл байхгүй байна ээ.

Monday, December 13, 2010

Шинэ жилийн дуунууд

Crazy Frog - Last Christmas
татах 

ABBA - Happy new year
татах 

All stars - Shine jiliin vals 
татах

Atomic kitten- Last christmas  

татах 

Baby All stars - jingle bells 

татах

BX - Өвлийн дуу

   татах

Christmas Mega Mix

татах

Christmas tree

татах

CHRISTMAS( Metro mix)

татах

CLON - WHITE CHRISTMAS

татах

Crazy Frog - jingle bells

татах

CELINE DION - HAPPY XMAS

татах

Desire - Шинэ жил

татах

Emotion - Шинэ жилийн дуу  үг: Гүрбазар ая: Чимбаа

татах

Freezone - Шинэ жилийн дуу

татах

George Michael - Last Cristmas


татах

Human Nature - Last christmas

татах

Хурд - Шинэ жил

  татах

ICE TOP - One Time - Шинэ жил


татах

ICE TOP - Шинэ жил (NEW)

татах

Jingle bell rock

татах

Мөнхбат Үүрээ - Шинэ онын мэнд

  татах

Номин талст - Шинэ жилийн дуу


татах

Номин талст - Шинэ жилийн вальс

татах 

Ооёо - Шинэ жилийн оргилуун дарс

татах

Rap All Star - Last chiristmas

татах

Сэрчмаа - Шинэ жил ирлээ

татах

SMTown- Jingle bell

татах