Tuesday, November 2, 2010

Байгаль орчинд халгүй дэвшилтэт технологи


Арьс ширэн түүхий эдийг боловсруулах цэвэр үйлдвэрлэлийн дэвшилтэт боломжууд

1.    Арьс шир үслэг түүхий эдийн чанарын хамгаалалт
 Арьс ширийг шинээр нь буюу хөргөж , хөлдөөсөн , давсалсан , хатаах аргаар чанарын хамгаалалт хийсэн байна .

2.    Арьс ширийг дэвтээх , угаах
Дэвтээлгийн усанд дэвтээлгийн ажиллагааг эрчимжүүлэхээр хийсэн гадаргуугийн идэвхт бодисууд , антисептикууд , хлорт натри болон чанарын хамгаалалтын химийн бодисууд бусад механик бохирдлууд агуулагдана .
   Технологийн шинэчлэл:  Химийн материал

Италын “ sakma”             ХБНГУ-ын “RohM”  Имматол
Н,Деамол ОЕ                Erhazym , Borron
Концервант WB                          Arcit
Зэрэг бодисуудыг “ Булигаар”хувьцаат компани хэрэглэж байна.

3.    Махлах
Тоног төхөөрөмжийн шинэчлэл
               4.Үс авах

1. Тоног төхөөрөмжийн байдал шинэчлэл : Барабал , түрхэх машин , хураах камер , үс ноос хусах маши
 2. Технологийн шинэчлэл :

А. Энзимээр үс авах
    Хонь ба ямааны арьсны үс ноосыг өндөр идэвхтэй энзимээр
/ түрхэх аргаар / үйлчлэн сулруулж авна. Энэ арга нь хонины ноос ямааны ноолуур , хялгасыг цэврээр авч ашиглахад хамгийн тохиромжтой арга мөн .

Б. Бодын ширний үс ноосыг энзим + сульфид натри-аар сулруулж авах
 Бодын ширний үсийг бог малын арьстай адилаар түрхэх аргаар   энзим хэрэглэх нь нэлээд бэрхшээлтэй учир уламжлалт технологид хэрэглэдэг сульфид натрийн үйлчилгээг идэвхжүүлэх хэлбэрээр сульфидын орцын хэмжээг бууруулах аргыг хэрэглэвэл хаягдал усан дахь сульфид ба гидросидкальцийн агууламж одоо байгаагаас
40-50 % буурах боломж бий .

В. Одоо мөрдөж байгаа сульфид натри ба гидроксид кальцийн түрхлэгээр , ба хурц шохойн суспензээр үс сулруулан авах арга нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг нь нэгэнт тодорхой болсон тул орчин үеийн үйлдвэрлэлд хэрэглэхээс татгалзах нь хамгийн оновчтой шийдэл болж байна .
Италын “ sakma”             ХБНГУ-ын “RohM” 
Na2S 8 Ca ( oH ),+ Деамол ОЕ         ERHAVIT , ROHAGIT
Зэрэг материалуудыг үс авах процесст хэрэглэж байна.

    5.Шохойдох
1.Тоног төхөөрөмж : Барабан , баркас , налуу барбаныг хэрэглэн автомат тохируулгатай  программчлагдсан төхөөрөмж хэрэглэх нь чухал
2.Технологийн шинэчлэл

Шохойн уусмал дээр энзим болон бусад идэвхжүүлэгчийг  нэмж хэрэглэснээр лаг ихээр үүсгэдэг шохойн хэрэглээ багасна. Шохойлох процессын температур , хөдөлгөөн, хугацаанд хяналт тавихаас гадна нийт шүлт , сульфид , аммоний хэмжээг тодорхойлно . Хэрэглэж байгаа шохойн агууламж , хольц , төмрийн хэмжээг тодорхойлох ёстой .Төмөр ихтэй байвал арьсны нүүрэнд гэмтэл үүснэ. Технологийн хаягдал усанд сульфид , сульфаын хэмжээ , лагийн хэмжээг бууруулах асуудал чухал .

6.Шохой арилгах
Итал “сакма”       ХБНГУ “rohm”          “Баиер”
               Декалсин ТМ        Dermascal ,Borron       Декалтал
               Деатонд ОЕ                                                 Васкал-S
Эдгээр  бодисуудыг  хэрэглэснээр  хаягдал  усан  дахь  азотын хэмжээ  мөн  шохой  арилгалт  явагдаж  байх  үед  агаарын найрлагыг өөрчлөн хордуулах  үйлчлэлэй чөлөөт аммиакын агууламж  буурна.

7Хуваах

8.Зөөлрүүлэх

Данни “Ново”   ХБНГУ”Rohm”    АНУ     Итал “ Сакма”
     Новолаза  Оропон  , Воррон  Эропик  , Атлазол Скерсант
 
9.Нэвчүүлэх буюу идээлэх
Орчин үеийн арьс шир үслэг түүхий эдийг хүрээлэн байгаа орчинд халггүйгээр боловсруулах аргыг илүү ихээр чухалчилж байна . Энэ аргаараа нэвчүүлэх ажилгаанд хлорид хатри органик ба минералын хүчлийг нэгэн зэрэг орлуулан хэрэглэдэг дэвшилттэй материалыг хэрэглэж байна.

ХБНГУ-ын “Баиер “ фирмийн  Хромитан  Лутан С, органик идээлэгч  Релуган , Басунтан ургамалын идээлэгч Мимоз , Хвебрахо ус түлхэх чанартай Денсодрин, Денсотан –А –г үндсэн идээлэх процесст , Васунтан , релуган , Тамол Денсотан зэргийг нэмэлт идээлэгт хэрэглэхэд сайн үр дүнд хүрч байна.
 
   10.Тослох

“Dr. Bohme”  фирмийн Кутаполууд, Эскатанууд , ус түлхэх үйлчилгээтэй Кутафобууд , синтетик идээлэгч ба идээ оруулагч Таннитууд тос авагч норгогч Гелонуудыг ,”Баиер” фирмийн  Липодерм , липомин ус түлхэгч Денсодрин, Денсотан –А Сульфтоснууд арьсанд шингэц сайтай байна.

Хоёр гурван зураг байгаа. Татаж аваад үзээрэй. Энэн дээр хийх гэсэн болохгүй байна.

Татах 

1 comment: