Thursday, November 4, 2010

Маркетингийн бие даалт 6


“СҮҮ” ХК-ний эрхэм зорилго
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг цаг ямагт дээдлэн, хамгийн дэвшилтэт технологийг ашигласан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнийг гаргах
Аливаа хүн болоод байгууллага нь өмнөө ирээдүйд хүрэхээр тэмүүлж буй зорилгыг гаргаж ирэх хэрэгтэй. Үүнийхээ дагуу хийх үйл ажиллагаа, төлөвлөгөөгөө гаргаж ямар нэгэн өөр зүйлд сул анхаарал алдалгүй зорилгодоо хүрэх нь чухал юм.
“СҮҮ” ХК-ний зорилгыг харахад:
1.      Тухайн бүтээгдэхүүнд хэрэглэгчийн сэтгэл ханамж дээд зэргийн байх нь байгууллагын амьдралын мөчлөгийг уртасгана.
2.      Орчин үетэйгээ хөл нийлүүлж, шинээр гарсан техник технологийг ашиглах нь хэрэглэгчдийн найдварыг төрүүлж, итгэл хүлээлгэх болно.
3.      Оршин буй тухайн орчныхоо хамгийн зүйлд зорилгоо тавих хэрэгтэй. Ингэснээр илүү өргөн хүрээнд сэтгэж чадна.

Байгууллагын зорилго, зорилтууд
S - дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнийг гаргах
M – хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэх
A – Малчид фермерүүдийг дэмжсэн хамтын ажиллагаа
R – Нийгмийн хариуцлагатай байдал
T – Тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлэх

Компаний танилцуулга
·         Сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлдээ манлайлагч
·         Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэгч
·         Малчид фермерүүдийг дэмжигч
·         Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч


Нөхцөл байдлын үнэлгээ, шинжилгээ
Микро орчны хүчин зүйл

Макро орчны хүчин зүйл

SWOT шинжилгээ

Боломжууд
Аюул заналууд
·         Хүн ам зүй. Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон учир сүү их хэрэглэдэг болсон.
·         Өрсөлдөгчид. Томоохон өрсөлдөгчүүд олон байдаг.
·         Улс төр, эрх зүй. Хоол хүнсний аюулгүй байдал ихээр яригдах болсонтойгоор хяналт шалгалт чангарсан.
Давуу талууд
Сул талууд
·         Улс болон хотдоо нэр хүндтэй.
·         Зах зээлийн 60 гаруй хувийг эзэлдэг.
·         Үйлдвэрийн дэргэд хяналтын лаборатортой.
·         Улирлын шинжтэй сүүний нөөцөөс шалтгаалан үнэ нэмэгддэг.

Бизнесийн багцын шинжилгээ
“СҮҮ” ХК-г хэрэглэгчид ихэвчлэн “Шинэ сүү”, “Амтлаг тараг”, “Шинэ тараг”, “Аварга” сүү, “Кальцтай сүү”, “Фрутта” жүүс, “Мөрөөдлийн амт” зайрмагууд зэргээр нь илүү мэддэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг бизнесийн багцад авч болох юм.
Бостоны матриц
                                                            
Бостоны матрицын “ОД” хэсэгт “СҮҮ” ХК-г байна гэж үзсэн. Яагаад гэвэл “ОД” хэсэгт зах зээлд тэргүүлэгчийн байр суурьтай мөн зах зээлд эзлэх хувь хэмжээ өндөр байдаг.

Бизнесийн хөгжлийн стратеги
                                                                     
        Одоо байгаа бүтээгдэхүүний жижиглэнгээр савласан бүтээгдэхүүнийг гаргах.
Зах зээлд гүн нэвтрэх стратеги
·         Бүтээгдэхүүн: Нэг хүний хэрэглэх нэг удаагийн хэмжээгээр сүү болон таргийг үйлдвэрлэх.
·         Бүтээгдэхүүний загвар: соруултай болгох
·         Борлуулалтын урамшуулал: хөнгөлөлтийн карт гаргах
·         Амталгаат худалдаа: сар бүр амталгаат худалдааг зохиож, бүтээгдэхүүний амт чанарыг шинэ хэрэглэгчдэд таниулах эсвэл амт чанараа алдаагүй хэвээрээ байгаа гэдгийг байнгын хэрэглэгчдэд мэдүүлэх
Зах зээлээ өргөтгөх
·         Газар зүй: хөдөө орон нутагт үйлдвэрээ байгуулах
·         Өөр сегментэд хандах: гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Дүгнэлт:
“СҮҮ” ХК нь зах зээлд томоохон байр суурь эзэлдэг ч хэрэглэгчдийг удаан татах, шинээр хэрэглэгчид нэмэх зорилгоор байнгын идэвхжүүлэлт явуулах хэрэгтэй. Шинэлэг санаа гаргаж, өрсөлдөгчдөөсөө ялгарах нь компаний удаан оршин тогтноход чухал юм.

Татаж аваад үзээрэй. Хүснэгт, зураг байгаа шүү.

Татах

No comments:

Post a Comment