Sunday, January 2, 2011

Сургаал үг

Арван хүнд ах байдаг
Атгах шагайнд эр байдаг

Гишгүүртэй бол гол сайхан
Гийчинтэй бол айл сайхан

Ах сайтын дүү цэцэн
Ажил сайтын гэр цэмцгэр

Зэмлэх үгийн ил нь дээр
Магтах үгийн далд нь дээр

Өвгөдийн үг авахгүй бол
Өр өвчтэй болж шанална

Хулгайч хүн чононооч дор
Худалч хүн хорноос дор

No comments:

Post a Comment