Sunday, January 2, 2011

Нэгэн зүгт - Чи л сонс

Үг: Х.Соёмбо
Ая: Д.Бэхбат

Дууны үг

Олон өдөр хайсан хайр минь чи
Огторгуйн оддоос шүүрсэн нэр минь чи
Үнсэж аргадхын хооронд үгүйлсэн чамдаа
Үнэнч амьдрахдаа хайрандаа эрхлүүлнэ

Дх: Чи өөртөө итгэж наддаа дурласан
Би өнөөдөр дурласан юм шиг амьдарнаа
Миний авсан сэтгэлийн бэлэг чиний хайр
Би ямар жаргалтай байдаг гээч чинийхээ дэргэд

Мянган шөнө үгүйлсэн хайр минь чи
Миний зүрхэнд үүрлэсэн эрх шувуухай минь чи
Тэвэрч үнсэхийн хооронд санасан чамдаа
Тэмүүлж амьдрахдаа тэнгис мэт хайрандаа би жарганаа


Дх: Чи өөртөө итгэж наддаа дурласан
Би өнөөдөр дурласан юм шиг амьдарнаа
Миний авсан сэтгэлийн бэлэг чиний хайр
Би ямар жаргалтай байдаг гээч чинийхээ дэргэд

No comments:

Post a Comment