Sunday, October 17, 2010

Цэцэн мэргэний нэвтэрхий толь

XII. Юу ч хийхгүй байх жаргал мөн үү?

Хөдөлмөр уран бүтээл болон хувирч буй тэр газар үхлээс айх айдас үгүй болдог.
Алексей Толстой
Хөдөлмөрлөхгүйгээр олддог юм гэж амьдралд үгүй.
Хораций
Агуу их ажил шуудхан хийгдчихдэггүй.
Софокл
Биеэ хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг мөн.
Лев Толстой
Хүмүүсийн жинхэнэ баялаг бол хөдөлмөрлөх чадвар.
Эзоп
Ажил биднийг уйтгар, дутагдал, хэрэгцээ хэмээх гурван лут гайнаас ангижруулдаг.
Вольтер
Бодол санааны төлөө бус ажил болохын төлөө бодол санаа заяагддаг.
Вольтер
Хүн юу хийж байна, яг тэр ажил шигээ л байдаг.
Гегель
Хөшөө баримлыг дүр төрх нь, хүнийг үйл ажил нь чимдэг.
Пифагор
Хийж гүйцэтгээгүй байхад, хичнээн олон ажил огт боломжгүй санагдаж байлаа даа.
Плиний
Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийхийг оролдоно гэдэг юу ч хийхгүй сууна л гэсэн үг.
Лихтенберг
Чадах зүйлээ хийхгүй, ерөөсөө ойлгодоггүй юмаа шүүрэн авагч тэр хүн л хамгийн азгүй.
Гёте
Хэрэв чи харгис хатуу байж чаддаг бол ажиллаж чадна.
Сальвадор Дали

No comments:

Post a Comment