Monday, January 3, 2011

Чоно хамтлагийн товч түүхээс

  • 1999 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан.
  • 2001 онд "Би хүсээгүй" нэртэй 16 дуутай анхны бие даасан цомгоо гаргасан.
  • 2001 онд "Би хүсээгүй" цомгийн CD-ний баяраа "Money Train" диско клубт хийж байсан.
  • 2002 онд "Би хүсээгүй" нэртэй бие даасан тоглолтоо Бөхийн Өргөөнд хоёр удаа хийж, мөн үзэгчдийн хүсэлтээр УБ Паласын концертын их танхимд нэг удаа тоглосон.
  • 2002 онд Алтан Микрофон наадмаас "Шинэ Давалгаа", Пентатоник наадмаас "Шилдэг Дебют" зэрэг шагнал хүртсэн.
  • 2004 онд "Хайлж урсаж байна" гэсэн нэртэй 12 дуунаас бүрдсэн 2 дахь цомгоо гаргав.
  • 2004 онд "Хайлж урсаж байна" цомгийн CD-ний баяраа УБ Паласын "Лазер Лэнд" диско клубт хийсэн.
  • Үүсэн байгуулагдсанаасаа хойш Монгол улсынхаа бүх аймаг хот, мөн Герман улсын Берлин, Штудгарт, Мюнхэн хотуудаар, Голланд улсын Ротордам хот, Хятад улсын Хөх хот, Хибэй мужуудад аялан тоглолтоо хийсэн.

No comments:

Post a Comment