"Цаг хугацаа бол авьяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм." К.Маркс
"Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй." Р.Декарт
"Хайр сэтгэл ямар ч хувь заяаг өөрчилдөг." Мэгэли дэ Сэрвантэс
"Амьдрал дандаа богинохон санагддаг. Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог." О.Дашбалбар
"Эрдэм чадлыг хичнээн эс сурваас хэрэглэх цаг дор гэмшинэ." Инжинаш
"Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал." Мэгэли дэ Сэрвантэс
"Эр зоригийн тухай аймхай хулчгарууд, ариун шударгын тухай өөдгүй зальтнууд бүгдээс илүү ярьдаг." А.Толстой
"Ашиггүй амьдрал гэдэг цаг бусын үхэл..." В.Гёте
"Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар." Сенека
"Ядуурал залхуурсны хөлс, шан юм." Пифагор
"Юм бүхэн өөрийн гэсэн цагтай." Экклесиастес
"Гав дөнгөтэй байлаа ч гэсэн амьдрал сайхан юм." Ф.Э.Дзержинский
"Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг." Франклин
"Хүмүүс амьдралыг дэндүү хэцүү гэж боддог. Тэд өөрсдөө түүнийг хүдрүүлж байгаа тул тийм байхаас яахав." Пер Фабиан Лагерквист
"Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг." Ги де Мопассан
"Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө л бодож явдаг. Авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг." Шопэнхуар
"Цаг хугацаа бат бөх бүхнийг хүлцэн үлдээнэ. Хэврэг бүхнийг үнсэн товрог болгоно." Анатоль Франс
"Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна." Жон Милль
"Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм." Платон
"Ямар үг хэлнэ, хариуд нь тийм л үг сонсох болно." Хомер
No comments:
Post a Comment