Monday, January 3, 2011

Хурд - Жаргалтай хүний нүдэнд нулимс тогтохгүй

Татах


Дууны үг

Санаж байна уу хайрт минь
Салхиэсгэрсэн намуун өдрийг
Чи тэгэхэд эчнээ намайг таньдаг байсан ч
Уулзах болгондоо мэндийн зөрөөтэй найзууд байхад минь
Зүрх сэтгэл минь чамдаа эгнэн дасчээ

Уулзалгүй удвал уйтгарладаг
Уулзвал хэдэн өдрөөр сэтгэл минь өөдрөг байдаг
Хайрт минь чамдаа би
Хайр сэтгэлийн ариун итгэлээ зориулсан

Үүрдийн биш ч амьдралыг
Чамдаа би амлаагүй ч
Үүрдийн амьдралд тэгш жаргал зохихгүй
Жавар сэнгэнэх мэт амьдралд минь
Жаргал зовлон дүүрэн ч
Жаргалтай хүний нүдэнд нулимс бас ч зохихгүй

Уулзалгүй удвал уйтгарладаг
Уулзвал хэдэн өдрөөр сэтгэл минь өөдрөг байдаг
Хайрт минь чамдаа би
Хайр сэтгэлийн ариун итгэлээ зориулсан

1 comment: