Monday, January 3, 2011

Монголчуудын цээрлэх ёсноос 1

  • Туг сүлдийг газардуулах, хаана ч хамаагүй залахыг цээрлэнэ. Заавал хүндтэй байран, хүндтэй суурь дээр зална. Авч явахдаа мөн нэгэн адил хүндлэх дээдлэхийг эрхэмлэнэ.
  • Үдийн халуунд унтахыг цээрлэнэ. Зөрчвөл өвчин хууч хөдөлнө, биед муу гэнэ.
  • Үүдээр гарахдаа ахмад нь урьтаж гардаггүй. Дүүмэд нь эхлэн гардаг. Энэ бол хүндлэхийн ёс юм.

No comments:

Post a Comment